
| ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ |
|
|
|
Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго - Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог төрийн тусгай албан тушаалд анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх мэргэшлийн шалгалтыг 2012 оны 01 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
- Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог төрийн тусгай албан тушаалд анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
- Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам"-ын дагуу мэргэшлийн шалгалтыг авна. Энэхүү журам, иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулах сул орон тооны зарыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, Цагдаагийн байгууллагын www.police.gov.mn гэсэн цахим хуудсанд тус тус байрлуулсан бөгөөд бүртгүүлэх иргэд эдгээр журам, сул орон тооны мэдээлэлтэй заавал танилцсан байна.
Хоёр. Бүртгүүлэх иргэдийн анхааралд
- Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллаж байгаа иргэнийг "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам"-ын 1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
Зарласан орон тоонд өрсөлдсөн иргэдийг онооны дарааллаар байр эзлүүлж нөөцөд бүртгэн тус дарааллаар томилно.
- "Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт зааснаар ....хэрэв нөөцийн жагсаалтад бүртгэгдэж нэр дэвшсэн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзвал Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл тухайн иргэнийг төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргаж, онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ....
Гурав. Мэргэшлийн шалгалтын бүртгэл
- Бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:
- Нэгдүгээр үе шат: Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа, мөн хуульд заасан үндэслэлээр хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бөгөөд зарласан орон тоонд өрсөлдөхөөр бол:
Хоёрдугаар үе шат: Ийнхүү судлагдсан иргэдийг Нийгмийн хэв журам хамгаалах газар дээр 2012 оны 01 дүгээр сарын 23,24-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд тус тус бүртгэж, 01 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд батлагдсан хуваарийн дагуу шалгалт авна.
- Бүртгүүлсэн иргэдэд зориулан шалгалтын зохион байгуулалт, байрлал, бусад анхаарах асуудал, "Цагдаа, дотоодын цэргийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам"-ын талаарх семинар /зааварчилга/-ыг салбар комисс 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17.30 цагт Нийгмийн хэв журам хамгаалах газар дээр өгнө.
Дөрөв. Иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
-- Өргөдөл -- Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт ¹1-ийн дагуу бүрэн бичсэн байх); -- Дээд боловсролын диплом, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн гэрчилгээ, эмчлэх эрхийн лицензийн эх, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт; -- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт; -- 3 үеийн түүх -- Сурагчийн хувийн хэрэг -- Оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт -- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь, ажлаас чөлөөлөгдсөн бол албан газрын тушаалын эх хувь; 4х6 хэмжээний 4% зураг, 2х3 хэмжээний 4% зураг; - Бичиг баримт дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй. Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулж шалгана.
Тав. Мэдээлэл, лавлагаа
- Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэс 70114906, 264385 дугаарын утсаар холбогдож лавлагаа, www.police.gov.mn цахим хуудаснаас мэдээлэл тус тус авч болно.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ |