|
Алба хаагчдын ажлын хариуцлага, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгнө |
|
|
|

- Цагдаагийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг энэ 7 хоногт нийслэлийн цагдаагийн хүрээний алба, газар, хэлтсийн үйл ажиллагаатай танилцан Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилт, ажлын төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, 2012 онд дэвшүүлсэн зорилт, хүрэх түвшний шалгуур үзүүлэлт талаар мэдээлэл өгч, алба хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх, санал, хүсэлтийг сонсож, бие бүрэлдэхүүний дунд сургалт зохион байгуулна.
- Мөн ажлын хэсэг цагдаагийн алба хаагчид, удирдах ажилтны ажлын хариуцлага, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч зөвлөгөөн хийж, иргэдтэй уулзан санал, хүсэлтийг сонсоно. |
|
ХЗДХ-ийн Сайдаас захиалагчийн эрх шилжүүлсэн тухай |
|
|
|
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаас агентлаг, байгууллага болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт захиалагчийн эрх шилжүүлэх төсөл арга хэмжээг баталж, бараа, ажил, үйлчилгээ худалдан ажиллагааг холбогдох хууль тогтоомж болон төлөвлөгөөнд заасан хугацаанд зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
- Захиалагчийн эрх шилжүүлэх төсөл арга хэмжээ /үзэх/
- 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих сумын цагдаагийн хэсгийн байр /кобан/-ны жагсаалт /үзэх/
|
|
Шинэ үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан шатрын тэмцээн болов |
|
|
|
- Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 20 жил, Хууль зүйн үндэсний хүрээлэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн хууль сахиулах байгуулагуудын дунд 2012 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулагдав.
|