| Цагдаагийн мэргэжлээр сургадаг ямар сургууль хаана байдаг вэ? |
|
|
| 2009 оны 4-р сарын 09, Пүрэв гариг, 02:13 |
|
1. Би энэ жил 11-р анги төгсч байгаа, цагдаагийн сургуульд суралцах хүсэлтэй. Хаана, хэнд хүсэлтээ гаргах вэ?
- Цагдаагийн байгууллагад суралцахыг хүссэн иргэн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагын дарга, хүний нөөц, сургалт эрхэлсэн ажилтнуудад 2010.06.01-ний дотор хүсэлтээ гаргах хэрэгтэй. - Бид таны хүсэлтийн дагуу материалыг хүлээн авч 2 сараас багагүй хугацаагаар судлах ёстой ба судлагдаагүй иргэнийг дотоод, гадаадын сургуульд суралцуулахболомжгүй юм. 2. Цагдаагийн сургуульд суралцахад ямар шаардлага тавигддаг вэ?
- Юуны өмнө цагдаагийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж ард түмнийхээамгалан тайван байдлын төлөө бие сэтгэлээ зориулах, чин эрмэлзэлтэй, ёс суртахууны хувьд зөв төлөвшсөн, анги хамт олон, оршин суугаа газрынхаа иргэдийн дунд зөв үнэлэмжтэй, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Мөн 170 см-ээс дээш биеийн өндөртэй, 65-аас багагүй жинтэй, эрүүл чийрэг бие бялдартай байхыг шаардахаас гадна гадаадад суралцахыг хүсэгч нь 18-25 насны иргэн байх ёстой. 3. Цагдаагийн мэргэжлээр сургадаг ямар сургууль хаана байдаг вэ? - Улаанбаатар хотод Цагдаагийн академид 5 жилийн хугацаагаар оюутны тэтгэлэггүй, төлбөргүй сургаж, дүрэмт хувцсаар хангадаг ба эрх зүй-цагдаагийн ажил мэргэжлээр суралцуулж, мөрдөн байцаагч, шинжээч зэрэг ажлын байраар төгсөгчдийг 100% хангадаг. ОХУ-ын Москва, Омск, Орел, Эрхүү зэрэг хотын Дотоодявдлын яамны харъяа их, дээд сургуулиудад хэлний бэлтгэлгүйгээр нийт 5 жил сургаж, эрх зүйч, хууль сахиулах байгууллагын ажилтан, сэтгэл зүйч, холбооны инженер, сүлжээний системийн мэдээллийн аюулгүй байдлын ажилтан, нягтлан бодох, бүртгэл, аудит дүн шинжилгээний ажилтан мэргэжлээр: Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хот дах Цагдаагийн академид 5-6 жилийн хугацаатайгаар эрхзүйч мэргэжлээр тус тус сургаж, төгсөгчдийг ажлын байраар хангадаг. - Гадаад сургалт төлбөргүй ба суралцах хугацаанд нь Монголын цагдаагийн байгууллагын ахлагчийн цол хүртээж, цалин цолны цалин, дүрэмт хувцсаар хангаж,жилд нэг удаа ирж, буцах унааны зардлыг олгодог. 4. Цагдаагийн сургуулийн босго оноо ямар байдаг вэ? - Монгол Улсын Цагдаагийн академийн тухай жил ЕБС-ийг "А", "В" үнэлгээтэй төгссөн, элсэлтийн ерөнхий шалгалтын дүн нь нийгмийн тухай мэдлэгийн хичээлээр 560, математикийн хичээлээр 480 оноо авсан байвал Цагдаагийн академийн элсэлтийн босго оноонд хүрсэн гэж үзнэ. - Гадаад суралцахыг хүсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтаар нийгмийн тухай мэдлэгийн хичээлээр 560, математикийн хичээлээр 480 оноо авсан байх ёстой. 5. Суралцахыг хүсэгчдээс нэмэлт шалгалт авдаг уу? - Гадаадад суралцахыг хүсэгчдээс ЦЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан коммис ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн элсэлтийн ерөнхий шалгалт явагдсанаас хойш 14 хоногийн дотор гадаад хэл, монгол хэлний мэдлэгийн нэмэлт шалгалт авдаг. - Гадаад хэлний мэдлэгийг ОХУ-ын ДЯЯ-ны харъяа их дээд сургуульд суралцахыгхүсэгчдээс орос хэлний, БНТУ-ын Цагдаагийн академид суралцахыг хүсэгчдээс турк эсвэл англи хэлний мэдплэгийн шалгалтын дүрэм, орчуулга, ярилцлага,хэлбэрээр: - Монгол хэлний мэдлэгийг дүрэм, найруулга зүй, эссэ бичүүлэх хэлбэрээршалгана. - Мөн гадаад, дотоодод суралцахыг хүсэгчдээс бие бялдрын сорилын шалгалт авдаг. Бие бялдрын сорилын биелүүлбэл зохих нормыг манай веб сайтаас үзэжболно. Хамгийн өндөр оноо авсан иргэнийг тэнцсэнд тооцно. 6. Цагдаагийн сургуульд суралцахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? Таны бүрдүүлэх материал: - Өргөдөл - Төрийн албан хаагчийн анкет - 3 үеийн түүх /7 хүний намтар/ - Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ - Сурагчийн хувийн хэрэг - 3х4 хэмжээтэй зураг 5 ширхэг - Ял шийтгэлийн тодорхойлолт - Боловсрол мэргэжлийн үнэмлэх - Диплом - Сум хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг болно. |
![]() | Өнөөдөр | 76 |
![]() | Өчигдөр | 735 |
![]() | Долоо хоногт | 3093 |
![]() | Сард | 6599 |
![]() | Бүгд | 228130 |
2010-04-01 - Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ] |
2009-09-16 Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ] |
2009-08-24 * Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар [ ... ] |
2009-08-24 * Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх |
2009-08-24 А. Иргэдэд
* Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах |
2009-06-02 ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ] |
| - | ||