| Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл |
|
|
| 2009 оны 11-р сарын 18, Лхагва гариг, 17:52 | ||||||||||
Хуудас 8-с 1 Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны ....дугаар Улаанбаатар хот сарын ны- ....өдөр
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цагдаагийн байгууллага /цаашид "цагдаагийн байгууллага" гэх/ -ын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тогтоож, цагдаагийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Хууль тогтоомж 2.1.Цагдаагийн байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Чиг үүрэг, удирдлагын зарчим 3.1.Цагдаагийн байгууллага нь хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, нийгэм, төрийн ашиг сонирхлыг хууль бус халдлагаас хамгаалах зорилготой гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн. 3.2.Хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 3.3.Нэгдмэл төвлөрсөн удирдлагыг нутаг дэвсгэрийн удирдлагатай хослуулах нь цагдаагийн байгууллагын удирдлагын зарчим мөн.
4 дүгээр зүйл. Туг, бэлгэдэл 4.1.Цагдаагийн байгууллага нь туг, бэлгэдэлтэй байх бөгөөд тугны загвар, хэрэглэх, хамгаалах журмыг Засгийн газар, бэлгэдлийн загвар, хэрэглэх журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5 дугаар зүйл.Хүний эрхийг хамгаалах 5.1.Цагдаагийн байгууллага нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй. 5.2.Цагдаагийн албан хаагч нь хүний эрх, эрх чөлөөг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хязгаарлах болсон шалтгаан, үндэслэлийг тухайн этгээдэд мэдэгдэж, эрх, үүрэг, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг тайлбар, мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй. 5.3.Цагдаагийн байгууллага баривчлагдсан, захиргааны журмаар албадан саатуулагдсан насанд хүрээгүй этгээдийн гэр бүлийн гишүүн, эсхүл төрөл садангийн хүнд нь энэ тухай мэдэгдэх үүрэгтэй. 5.4.Цагдаагийн байгууллага, албан хаагчаас хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно. 5.5.Хуульд зааснаас бусад тохиолдолд цагдаагийн байгууллага хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг цуглуулах, хадгалах, хэрэглэх, тараахыг хориглоно. |
![]() | Өнөөдөр | 55 |
![]() | Өчигдөр | 735 |
![]() | Долоо хоногт | 3072 |
![]() | Сард | 6578 |
![]() | Бүгд | 228110 |
2010-04-01 - Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ] |
2009-09-16 Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ] |
2009-08-24 * Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар [ ... ] |
2009-08-24 * Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх |
2009-08-24 А. Иргэдэд
* Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах |
2009-06-02 ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ] |
| - | ||