| ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГА АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААД АМЬ ҮРЭГДСЭН АЛБА ХААГЧДАА ХҮНДЭТГЭН ДУРСАЖ БАЙНА |
|
|
| 2009 оны 12-р сарын 10, Пүрэв гариг, 11:04 | |||||
![]() - Монголын Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын түүхэнд өргөсөн тангарагтаа үнэнч байж төр, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө өөрийн амь насаа зориулсан алба хаагчдынхаа баатарлаг үйлсийг мөнхжүүлэх, эргэн дурсаж хүндэтгэл үзүүлж байх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2003 оны 505, 2008 оны 628 тоот тушаалаар жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг "Хүндэтгэлийн өдөр" болгосон юм.
- Энэ өдөр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагууд албан үүргээ гүйцэтгэж байгаад амь үрэгдсэн алба хаагчдынхаа намтар түүх, алдар гавьяаг Цагдаагийн музейн "Хүндэтгэлийн танхим" болон байгууллагын "Дурсгалын булан"-д мөнхжүүлэн дурсгалыг хүндэтгэх, баатарлаг үйлс, түүхэн баримтын талаар судалгаа хийх, ном, товхимол, богино хэмжээний кино, нийтлэл, нэвтрүүлэг, зурагт хуудас гаргах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, иргэд, хүүхэд, залуучуудтай уулзалт, өдөрлөг зохиох, гавьяат үйлстнүүдийн нэрэмжит тэмцээн уралдаан хийх, гэр бүл, үр хүүхдүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж сэтгэл санааны болон эд материалын тусламж дэмжлэг үзүүлэх, санал, хүсэлтийг нь сонсох зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. - Монголын Цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан 100 гаруй алба хаагчдаас бусдын амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоох гэж байгаад гэмт халдлагад өртөн амь насаа алдсан 53 алба хаагч байдаг. - Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, төр, ард түмнийхээ амгалан тайван амьдралын төлөө тангараг өргөн амь насаа зориулсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын баатарлаг үйлс, төр, ард түмэн, бид бүхний дунд мөнхрөн үлдсэн юм. - Монголын Цагдаагийн байгууллага албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан алба хаагчдынхаа баатарлаг гавьяаг энэ өдөр бахархан дурсаж, хүндэтгэл үзүүлэхийн ялдамд тэднийхээ алдар нэрийг мөнхжүүлэхэд цаашид хөшөө дурсгал босгох, амь насаа алдсан алба хаагчдад эмнэлгийн тусламж үзүүлэн, сэтгэл санааны болон бусад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэд, алба хаагчдынхаа тухай баримтат болон уран сайхны кино бүтээх, ном товхимол, судалгааны бүтээл гаргах болно. - Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын яруу алдар бадартугай.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ЦЭВЭЭНИЙ ГОМБОСҮРЭН
/1956-1987 /
- 1976-1979 онд Хилийн цэрэгт алба хаасан. Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид 1979 оны 7 дугаар сарын 15 ны өдрөөс цагдаагаар орж ажилласан. - 1987 оны 9 дүгээр сарын 23 ны 24 цаг 30 минутад Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Х. Батсүрэн гэгч тус сумын малчин хадам эх Т.Цэрэнмядаг, эхнэр - С.Болормаа нарын хоёр хүүхдийн нь хамт, зарим төрөл төрөгсдийн амь насанд халдаж болзошгүй байдлаар хэсгийн төлөөлөгчийн хяналтаас оргон зайлж явсан тул тэдний амь нас, эд хөрөнгө, амгалан тайван байдлыг хамгаалах үүргийг цагдаа Ц. Гомбосүрэнд өгчээ. - Ц.Гомбосүрэн гэмт этгээдээс урьтаж Жанчивлин рашаан сувиллаас 8 км зайтай "Мухарын ам" гэдэг газар нутаглаж байсан Цэрэнмядагийн суурьт очиж тэнд байсан 8 хүний амь насыг гэмт этгээдээс хамгаалах ажлыг ухаалаг зөв зохион байгуулж өөрөө буудагдан амь насаа алдав. - Зэвсэглэсэн танхай этгээд өөрийн байрлалаа дахин дахин сольж гэрт байсан 7 хүн рүү 8 удаа буудсан боловч Ц.Гомбосүрэн эцсийн амьсгаагаа хураатал тэднийг зөв удирдсаны ачаар амь насанд нь аюул учруулсангүй эсэн мэнд гарцгаасан байна. - Ийнхүү цагдаагийн ахлагч Ц.Гомбосүрэн эх орон,ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр, нэр төртэй, зориг тэвчээртэй, ухаалгаар, дүрмийн дагуу ажиллаж бусдын амь насыг авран хамгаалж эрэлхэгээр амь насаа алдсан юм. - Ц. Гомбосүрэн 1984 онд байгууллагын хөдөлмөрийн аварга, 1987 онд цэргийн хүндэт медаль, 1991 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор нөхөн шагнагдсан.
АМЬ ҮРЭГДСЭН АЛБА ХААГЧИД
|
![]() | Өнөөдөр | 229 |
![]() | Өчигдөр | 696 |
![]() | Долоо хоногт | 925 |
![]() | Сард | 4431 |
![]() | Бүгд | 225962 |
2010-04-01 - Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ] |
2009-09-16 Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ] |
2009-08-24 * Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар [ ... ] |
2009-08-24 * Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх |
2009-08-24 А. Иргэдэд
* Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах |
2009-06-02 ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ] |
| - | ||