ИРГЭН ТАНЫ МЭДЛЭГТ ЗОРИУЛЖ, ЦАГДАА ТАНЬТАЙ ЯАЖ ХАРЬЦАХ ЁСТОЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА Хэвлэх И-мэйл
2009 оны 4-р сарын 20, Даваа гариг, 23:24

irged1-       Иргэн таны хуулийн мэдлэгт зориулж, цагдаа таньтай яаж харьцах ёстой талаарх мэдээллийг хүргэж байна.

 

ЦАГДАА ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХ ЁСТОЙ

-       Та иргэний хувьд хууль зөрчөөгүй л бол юу ч хийх эрхтэй бөгөөд ямар ч цагдаа тодорхой үндэслэлгүйгээр хэзээ ч эрхийг тань хязгаарлах ёсгүйг иргэн та хамгийн түрүүнд санах хэрэгтэй. Иймээс таныг тайван алхаж явахад чинь цагдаа зогсоож эхлээд эелдэг харьцах үүрэгтэй. Цагдаа танд дөхөж ирээд: - Өөрийгөө танилцуулаад /аль дүүргийн, хорооны цагдаа, ямар цолтой, ямар үүрэг гүйцэтгэж яваа, хэн гэдэг нэртэй, хэд гэдэг дугаартай цагдаа гэдгээ хэлэх ёстой/ - Үнэмлэхээ үзүүлэх ёстой. - Өөрийгөө танилцуулж, үнэмлэхээ үзүүлэх нь танд хэнтэй харьцаж байгаагаа мэдүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл "....Амрыг эрье, ахлах ахлагч Дорж" гэж биш, харин "Амрыг эрье, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн туслах жижүүр 00000000 хувийн дугаартай цагдаагийн ахлах ахлагч Цэндийн Бат" гэж танилцуулаад, үнэмлэхээ үзүүлэх ёстой. Хэрвээ цагдаа өөрийгөө танилцуулахгүй бол дүрмээ зөрчиж байгаа хэрэг. Тиймээс гомдол гаргах эрхтэй. Цагдаагийн дүрэмд боломжтой бүх тохиолдолд өөрийгөө танилцуулах үүрэгтэй гэж заасан байдаг.

ТА ӨДРИЙН ЦАГААР МАШИНДАА СУУЖ ШАЛГУУЛАХ ЁСТОЙ

-       Таныг машинаа жолоодож явахад тань цагдаа зогсоовол өдрийн цагаар машиндаа сууж, оройн цагаар машинаасаа бууж цагдаатай харьцана. Үүнд: өдрийн цаг нь 06,00-22,00, оройн цаг нь 22,00-06,00 цаг болно. Цагдаа өөрийгөө танилцуулаад үндсэн хоёр зүйлийг хэлж өгөх ёстой. - Яах гэж тухайлан зогсоож байгаагаа тайлбарлах үүрэгтэй. Хэрэв танд тайлбарлахгүй бол тайлбарлахыг шаардах, бүр даргад нь гомдол гаргах эрхтэй. - Цагдаа танд хууль ёсны шаардлага тавих эрхтэй. Гэхдээ амандаа бувтнаад өнгөрвөл, эсвэл тодорхой хэлж өгөхгүй бол лавлаж асуух эрхтэй.

ЦАГДАА ТАНД ҮЗЛЭГ ХИЙХДЭЭ НЭР ТӨРИЙГ ТАНЬ ХӨНДӨХӨӨРГҮЙ ОРЧИНД ҮЗЛЭГ ХИЙХ ҮҮРЭГТЭЙ

-       Цагдаа танд юуны учир үзлэг хийх гэж байгаагаа тайлбарлах үүрэгтэй. Хэрэв танд тайлбарлахгүй бол та асууж мэдэх эрхтэй. Мөн та хоёроос дээш гэрч, хэрэгтэй бол эмч байлцуулахыг шаардах эрхтэй. Та гэрч дуудах эрхтэй, таныг эрхээ эдлэхэд цагдаа туслах үүрэгтэйг бүү мартаарай. Таны нэр төрийг хөндөхөөргүй орчинд үзлэг хийх үүрэгтэй. Олноос зайдуу газар ч юмуу, холхон үзлэг хийхийг та шаардах эрхтэй. Цагдаа биелүүлэх үүрэгтэй.

ЦАГДАА ХЭРХЭН ХҮЧ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ВЭ?

-       Хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд танд хуулийн дагуу гав, бороохой, зэвсэггүй тулалдах мэх, байлдааны самбо каратье болон галт зэвсгийг таны гаргасан зөрчил болон эсэргүүцэлд тохируулан хэрэглэх эрхтэй байдаг. Хэр хэмжээ, стандартыг тохируулахыг хуульчлан заасан. Иргэн та энэ талаар өндөр мэдлэгтэй байвал цагдаагийн алба хаагчийн буруу үйлдэл, хүч хэтрүүлэн хэрэглэж буйг таслан зогсоож, дуугүй өнгөрөлгүй зохих байгууллагад хандан гомдол гаргах эрхтэй. Тусгай хэрэгсэл, мэхийг хуулийн үндэслэлгүй буюу буруу хэрэглэсэн зөрчлийг давтан гаргасан цагдаагийн алба хаагчийг энэ албанд ажиллах найдваргүй хүн гэж үздэг тул эрхийг тань зөрччихөөс нь сэргийлж заавал гомдол гаргах хэрэгтэй.

ЦАГДАА ТАНД ХҮЧ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?

-       Цагдаагийн алба хаагч нь гавыг хэрэглэхдээ хүйтний улиралд хүний биеийн ил хэсэг хайрагдахаас эсхүл үл хөдлөх зүйлтэй холбон гавлахдаа тухайлбал халуун пааранд түлэгдэх зэргээс сэрэмжлэн гавлах ёстой. Цагдаагийн алба хаагч нь гав хүний биед шигдэн орох, чангаран судсыг нь боох зэвсгээс сэрэмжлэн тодорхой хугацаанд ойр ойрхон шалгаж байх ёстой. Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэгч гараа хүлүүлсэн ч эсэргүүцлээ зогсоохгүй бол дөрвөлжин хүлгийг хэрэглэдэг. Гэвч энэ хүлгийг нэг цагаас илүү хугацаагаар хэрэглэж болохгүй гэж хуульд заасан байдаг. Мөн хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд хэрэглэдэггүй. Гавыг стандартын гав мөн эсэхэд та хяналт тавих эрхтэй. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, илт эсэргүүцсэн, хамгаалалтад байгаа объект уруу бүлэглэн довтолсон, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж байгаа үед уг үйлдлийг таслан зогсоох, хамгаалах зорилгоор резинэн болон цахилгаан бороохойг хэрэглэдэг. Резинэн бороохойгоор хүний биений толгой болон хэвлий, зүрхэн тус газар, бөөрний харалдаа, нуруун тус газар цохихыг хориглодог. Цахилгаан бороохойгоор хүний нүүрэн тус газар, биеийн ил хэсэгт хэрэглэхийг хориглодог. Стандартын бороохойгоор бороохойдож байгаа эсэхийг анзаараарай. Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйгээс учирсан болон эсэргүүцэл үзүүлсэнээс үүссэн хохирлыг та хариуцна. Харин танд хууль бусаар хүч хэрэглэн хохирол учруулбал, мөн эсэргүүцээгүй байхад хориглосон газруудад бороохойдсон бол буруутай цагдаагийн алба хаагч буюу төр таны хохирлыг 100 хувь барагдуулах үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын алба хаагч албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдад хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэсний дараа тухайн этгээдийн эсэргүүцэл зогссон үед эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлэх үүрэгтэй байдаг.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

Та гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн улмаас хохирвол ямар арга хэмжээ авах вэ?
 

Вэб тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр48
mod_vvisit_counterӨчигдөр735
mod_vvisit_counterДолоо хоногт3065
mod_vvisit_counterСард6571
mod_vvisit_counterБүгд228102
Манайд 43 зочид онлайн
hayag-utas

irgediin-hubaari-220

alsiin-haraa
erhem-zorilgo
Uria
Vilcgilgeenii-standart
2010-zorilt-ban
bid-martahgvi
hurungu-zublumj
2009-vil-ajiillaa-tailan
2009-hudaldaa-talian
2010-hudaldaa-tulubluguu

Хоногийн нөхцөл байдлын товч мэдээ

- Нийслэл хотын хэмжээнд 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 550 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 33 үйлдлээс бусдын биед гэмтэл учруулах-3, хулгайлах-4, танхайрах-3, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтийн журмын эсрэг хэрэг-19 бүртгэгдэв.
- Улсын хэмжээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хэвийн бус байсан, нийгмийн хэв журам зөрчсөн иргэдийн дуудлага мэдээллээр 212 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

126-250

baitsaagchKOM

article thumbnailАудитын гэрчилгээ
2010-04-01

-   Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ]


article thumbnailЗам тээврийн осолд холбогдсон бол хаана хандах вэ?
2009-09-16

              Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ]


article thumbnailХүүхдийг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар  [ ... ]


article thumbnailАрхидан согтуурахаас урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх
*   Дэлгүүр, ба [ ... ]


article thumbnailХулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

А. Иргэдэд *   Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах
*   Гэр, орон сууцаа аль болох  [ ... ]


article thumbnail126 дугаарын утсанд хандана уу
2009-06-02

ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ]


-
    NeeltteiZasaglalPmisGOVXZDXYamIAAC
    ETSGNHJHAZTSGSATG
    AcademyNTSGb-mstb-autobaaz
    bayanulgiitumurzam-logoDHSHABH