| Цэрэг-иргэний холбоо сэдэвт уулзалт, өдөрлөг боллоо |
|
|
| 2010 оны 1-р сарын 14, Пүрэв гариг, 11:25 |
![]() - 2009 оны 2-р ээлжээр татагдан ирж, Дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвд алба хааж байгаа хугацаат цэргийн албан хаагчид, тэдний ар гэр, эцэг эхчүүдийн хамтарсан "Цэрэг-иргэний холбоо" сэдэвт уулзалт, өдөрлөг энэ оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 05-р анги дээр боллоо.
- Уулзалт өдөрлөгт хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдийг ангийн удирдлага хүлээн авч уулзаж, шинэ дайчдын сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцуулж, ангийн дайчин алдрын танхимыг үзүүлж, дайчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзүүлж сонирхуулав. Мөн хугацаат цэргийн албан хаагчид, эцэг эхийн хамтарсан чөлөөт ярилцлага зохион байгуулж, дайчид болон эцэг эхийн санал бодлыг сонсч, асуусан асуултад ангийн захирагчийн зөвлөлийн гишүүд хариулт өглөө. - Уулзалт өдөрлөгт оролцсон зарим эцэг эхчүүдийн санал сэтгэгдлийг сонсоход "Манай хүүхдүүд сайхан орчинд албаа хаадаг юм байна. Алдар түүхтэй ангид хүүгээ алба хаалгаж байгаадаа баяртай байна, энэ уулзалтыг зохион байгуулсан ангийн удирдлагад талархал илэрхийлж ажлын амжилт хүсье" гэж санаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. - Хамтарсан уулзалт, өдөрлөгөөс хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрээс бүрдсэн "Ар гэрийн зөвлөл" байгуулж, анги, салбарын удирдлагатай хамтран ажиллаж байхаар шийдвэрлэлээ. |
![]() | Өнөөдөр | 197 |
![]() | Өчигдөр | 696 |
![]() | Долоо хоногт | 893 |
![]() | Сард | 4399 |
![]() | Бүгд | 225931 |
2010-04-01 - Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ] |
2009-09-16 Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ] |
2009-08-24 * Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар [ ... ] |
2009-08-24 * Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх |
2009-08-24 А. Иргэдэд
* Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах |
2009-06-02 ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ] |
| - | ||