| Цагдаагийн ерөнхий газрын 2009 оны худалдан авах ажиллагааны тухай тайлан |
|
|
| 2010 оны 1-р сарын 20, Лхагва гариг, 19:19 |
- Цагдаагийн ерөнхий газар нь 2009 оны худалдан авах төлөвлөгөөний дагуу Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, тоног төхөөрөмжинд 3953.1 сая төгрөг, урсгал зардлаас цагдаа дотоодын цэргийн дүрэмт хувцас, хугацаат цэргийн алба хаагчдын хүнсний хэрэгцээ, дотоодын цэргийн анги байгууллагуудын хэрэгцээнд нүүрс нийлүүлэх, аймаг нийслэлийн цагдаагийн газар хэлтсүүдийн албан хэрэгцээнд шатахуун нийлүүлэхэд 4418.0 сая төгрөг, бүгд 8371.1 сая төгрөгийн төсөв батлагдсанаас гүйцэтгэл 7910.4 сая төгрөг буюу 94.5 хувьтай гарсан.
- 2008 оноос шилжиж ирсэн ЦЕГ-н тусгай хэлтэс, архив, Автобаазын 200 авто машины граж, БЗД-н ЗЦТасаг, Хархорин дахь Цагдаагийн хэлтсийн барилгууд 2009 онд батлагдсан төсвийн дагуу нэмэлт гэрээ байгуулан, барилга угсралтын ажлууд хийгдээд байна.Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн барилгын тендерийг тайлант онд 2 удаа зарласан боловч шаардлагад нийцсэн нэгч аж ахуйн нэгж оролцоогүй тул тендерийг хуулийн дагуу хүчингүй болгож, худалдан авах ажиллагааны журмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай шууд гэрээ байгуулан, угсралтын ажлууд хийгдсэн.- 2009 онд ЦЕГазраас Цагдаа дотоодын цэргийн алба хаагчдын хувцас хэрэглэл нийлүүлэх 01, 02/2009 тоот нээлттэй тендерийг 39 багцад 2 удаа, зарлаж, Сангийн яамны 2009 оны 05 дугаар сарын 27 ны өдрийн 5/2374 тоот зөвлөмжөөр 14 багцад 39 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, 4 багцад тодруулга авч, Сангийн яамны 2009 оны 06-р сарын 11 ний өдрийн 5/2772 тоот зөвлөмжөөр 4 багцад 2 аж ахуй нэгжтэй тус тус гэрээ байгуулсан. Тендерт шалгараагүй үлдсэн багцууд дээр хязгаарлагдмал тендерийг зарлаж, үнэлгээний хорооны дүгнэлт, Сангийн яамны 2009 оны 06 дугаар сарын 30 ны өдрийн 5/3011 тоот зөвлөмжөөр 3 багцад 2 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, үнийн санал ирүүлээгүй 10 багцад зөвлөмжинд заасны дагуу шууд гэрээ байгуулж, хувцас хэрэглэлүүдийг бэлтгэн Хангалт үйлчилгээний тусгай тасагт татан авч алба хаагчдад хангалт хийсэн. Гэрээний явцад зарим аж ахуй нэгжүүд гэрээнд заагдсан барааны тоо хэмжээг дутаах, нэр төрлийг зөрүүлэн нийлүүлэх, зэрэг зөрчил дутагдлууд гарсныг засуулсан болно. - Цагдаагийн ерөнхий газрын даргын 2009 оны 05 дугаар сарын 29 ний өдрийн 244 тоот тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын хэрэгцээнд мах, гурил нийлүүлэх тендерийг зохион байгуулах үнэлгээний хороо байгуулсан. 2009 оны 06 дугаар сарын 22 нд нээлттэй тендер зарлаж 3 багцад 3 аж ахуй нэгж санал ирүүлсэн. Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтээр 1.2 дугаар багц буюу мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх багцад Тайж трейд ХХК, 3 дугаар багц буюу гурил нийлүүлэх багцад Алтан тариа ХК шалгаран гэрээ байгуулж, хуваарийн дагуу анги тусгай салбаруудад нийлүүлсэн. - Цагдаа дотоодын цэргийн анги байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун, шатах тослох материалыг нийлүүлэх тендерийг 5 багцаар зарлаж, 3 аж ахуйн нэгж санал ирүүлснээс 1-5 дугаар багцад хамгийн бага үнийн саналаар Петровис ХХК шалгаран гэрээ байгуулан, гэрээнд заагдсан үүргээ хангалттай биелүүлж ажилласан. - Цагдаа дотоодын цэргийн анги байгууллагуудын хэрэгцээнд нүүрс нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг зарлан явуулснаас Цагийн аяс ХХК саналаа ирүүлэн шалгарч 150.8 сая төгрөгөөр гэрээ байгуулан, анги байгууллагуудад гэрээний хугацаанд чанартай нүүрс нийлүүлэв. - Тайлант жилд Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн самбарт болон вэб сайтад худалдан авах ажиллагааны явцын талаар 3 удаа мэдээлэл бичиж алба хаагчдад танилцуулсан. Мөн зарлагадаж байгаа тендерүүдийн урилга, оролцогч аж ахуй нэгжүүд, тэдний үр дүнг тухай бүр Засгийн газрын худалдан авах ажиллагааны вэб сайтад оруулж ажиллаа. ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР |
![]() | Өнөөдөр | 228 |
![]() | Өчигдөр | 696 |
![]() | Долоо хоногт | 924 |
![]() | Сард | 4430 |
![]() | Бүгд | 225961 |
2010-04-01 - Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ] |
2009-09-16 Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ] |
2009-08-24 * Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар [ ... ] |
2009-08-24 * Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх |
2009-08-24 А. Иргэдэд
* Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах |
2009-06-02 ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ] |
| - | ||