| Бүгд Найрамдах Турк Улсын цагдаагийн академийн элсэлтийн тухай |
|
|
| 2009 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 10:00 |
|
- Цагдаагийн байгууллагын захиалгаар Бүгд Найрамдах Турк Улсын цагдаагийн академид элсэн суралцагчдын сонгон шалгаруулалтыг 2009 оны 05 дугаар сарын 10-наас 20-ны хооронд Цагдаагийн ерөнхий газар дээр зохион байгуулах гэж байна.
БНТУ-ын цагдаагийн академид:
а/ Гэрлээгүй, б/ 17-23 насны - 2009 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө 17 насанд хүрсэн, - мөн оны 10 дугаар сарын 01-ний байдлаар 22 насанд хүрээгүй, в/ Аливаа улс төрийн нам, эвслийн гишүүн бус, г/ Ерөнхий боловсролын сургууль, лицей, коллежийг "А", "В" үнэлгээтэй төгсч, ерөнхий эрдмийн шалгалтад нийгмийн тухай мэдлэг хичээлээр 560 буюу түүнээс дээш, математикийн хичээлээр 480 буюу түүнээс дээш онооны болзол хангасан төгсөгч, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагч, цагдаагийн академи, энгийн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд амжилттай суралцаж байгаа сонсогч, оюутнуудаас тус тус сонгон шалгаруулж суралцуулна. - Тус цагдаагийн академийн Олон улсын аюулгүй ухааны ангид суралцахыг хүсэгч нь дээрх шалгуураас гадна нэмэлт шааардлагыг хангасан байна. Үүнд : -TOEFL (internet-based) шалгалтнаас доод тал нь 60 оноо, -TOEFL (paper-based шалгалтнаас доод тал нь 460 оноо, -IELTS шалгалтнаас 5,5-аас дээш голч оноо, -Кембрижийн Их сургуулийн FCE, CAE and CPE шалгалтуудад тэнцсэн байх ёстой. - Сонгон шалгаруулалтаар элсэхийг хүсэгчдийг эрүүл мэндийн үзлэгт оруулна. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн элсэхийг хүсэгчдээс "Цагдаагийн академийн элсэлтийн журам"-д заасан төрөл, үнэлгээний дагуу бие бялдрын сорилын болон монгол хэл, англи эсвэл турк хэлний мэдлэгийн шалгалт авч шалгалтын онооны дагуу байр эзлүүлж суралцуулах асуудлыг шийдвэрлэнэ. - Иймд цагдаагийн байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй суралцахыг хүсэгч 2009 оны 05 дугаар сарын 01-ний дотор өргөдөл хүсэлтээ оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст гаргана. Бүрдүүлэх материал: - Өргөдөл - Төрийн албан хаагчийн анкет - 3 үеийн түүх /7 хүний намтар/ - Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар - Зан байдлын талаарх сургуулийн тодорхойлолт - Сурлагын дүнгийн жагсаалт - 3 х 4 хэмжээтэй зураг 5 ширхэг - Ял шийтгэлийн тодорхойлолт - Ам бүлийн байдал, өрхийн орлого зэргийг тусгасан сум, хорооны тодорхойлолт -TOEFL (internet-based), TOEFL (paper-based), IELTS, Кембрижийн Их сургуулийн FCE, CAE and CPE шалгалт өгсөн дүнгийн хуулбар Дэлгэрэнгүй мэдээллийг :
1. Баягол дүүргийн цагдааагийн хэлтэс -362417 2. Баянзүрх дүүргийн цагдааагийн хэлтэс - 450813 3. Сонгихайрхан дүүргийн цагдааагийн хэлтэс - 70173585 4. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс - 323313 5. Хан-уул дүүргийн цагдаагийн хэлтэс - 70110951 6. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс -70110984 7. Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс - 0121-22755, 99246344 8. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс - 0123-23146, 99185295 9. Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс - 0222-44926 ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР |
![]() | Өнөөдөр | 56 |
![]() | Өчигдөр | 735 |
![]() | Долоо хоногт | 3073 |
![]() | Сард | 6579 |
![]() | Бүгд | 228111 |
2010-04-01 - Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ] |
2009-09-16 Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ] |
2009-08-24 * Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар [ ... ] |
2009-08-24 * Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх |
2009-08-24 А. Иргэдэд
* Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах |
2009-06-02 ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ] |
| - | ||