| 2009 онд үйлдэгдсэн бусдын эд зүйлийг дээрэмдэх төрлийн гэмт хэргийн талаарх мэдээлэл - сэрэмжлүүлэг |
|
|
| 2010 оны 2-р сарын 02, Мягмар гариг, 16:53 |
|
- 2009 онд Улсын хэмжээнд бусдын эд зүйлийг дээрэмдэх төрлийн гэмт хэрэг нийт 754 үйлдэгдсэнээс 519 хэрэг буюу 68.8 хувь нь гудамж талбайд, 354 буюу 46.9 хувь нь 22.00 цагаас 06.00 цагийн хооронд үйлдэгдэж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг шөнийн цагаар , гэрэлтүүлэг муу гудамж талбайд үйлдэгдэж байгааг харуулж байна
- Мөн иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх явдал нь энэ төрлийн гэмт хэргийн халдлагын объект болж байна. - Дээрмийн гэмт хэрэгт нийт 771 хүн холбогдон шалгагдсанаас 525 хэрэгт буюу 68.08 хувьд нь 18-30 насны, 610 буюу 79.1 хувьд нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс холбогдон шалгагдсан нь өсвөр насны залуучуудын хууль эрх зүйн мэдлэг, суурь хүмүүжил, ухамсар дорой, тодорхой орлогогүй, ажилгүйдэл, ядуурал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой. Гэмт хэрэг үйлдсэн залуучууд дээрмийн гэмт хэргийг олон жилийн хорих ялтай, хүнд гэмт хэрэг гэдгийг мэдээгүй байдаг нь судалгаагаар харагдаж байна. Нийт үйлдэгдсэн хэргийн 109 буюу 14.1 хувийг өмнө ял шийтгүүлж байсан этгээдүүд, 37.2 хувийг согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдүүд үйлдсэн байна. - Дээрмийн гэмт хэрэг холбогдогчдоос 42 буюу 5.4 хувь нь боловсролгүй, үлдсэн 729 буюу 94.5 хувь нь ямар нэг анхан болон дунд, дээд шатны сургалтуудад хамрагдсан байгаа нь өнөөгийн бүх шатны боловсролын салбарт хууль, эрх зүйн мэдлэгийг оюутан, сурагчдад сургах, ард иргэдэд хуулийг сурталчлах ажил хангалтгүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил шат, шатандаа Нийслэл, аймаг, дүүрэг, сум, баг, хороонд явагдах байгааг харуулж байна. Иймд ард иргэд: - Шөнө, оройн цагаар гэрэлтүүлэг муутай гудамж талбайгаар ганц нэгээрээ явахгүй, биедээ их хэмжээний бэлэн мөнгө, үнэт эдлэл авч явахгүй байх, - Аж ахуй нэгж байгууллагууд камерын болон дохиолол хамгаалалтын системд холбогдох, - Согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж гэмт хэргийн халдлагад өртөн сэтгэл санаа, бие эрхтэн, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлж байх, - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-р зүйл буюу бусдын эд зүйлийг дээрэмдэх төрлийн гэмт хэргийг үйлдвэл 5-аас дээш 25 жил хүртэл хорих ялтай хүнд, онц хүнд гэмт хэрэг гэдгийг ухамсарлан эцэг, эх, асран хамгаалагч, сургуулийн багш нар өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил, сахилга батад анхаарал хандуулах ажлыг Нийслэл болон хөдөө орон нутагт анхааран ажиллах хэрэгтэй байна. - Бурхан шашны үнэт эдлэл, түүхийн дурсгал бүтээлүүдийг худалдан авах захиалга өгч байгаа гадаад, дотоодын иргэн, аж ахуй нэгж, байгууллагын талаар иргэд цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх нь шударга иргэн хүний үүрэг юм. ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР |
![]() | Өнөөдөр | 174 |
![]() | Өчигдөр | 696 |
![]() | Долоо хоногт | 870 |
![]() | Сард | 4376 |
![]() | Бүгд | 225907 |
2010-04-01 - Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ] |
2009-09-16 Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ] |
2009-08-24 * Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар [ ... ] |
2009-08-24 * Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх |
2009-08-24 А. Иргэдэд
* Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах |
2009-06-02 ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ] |
| - | ||