| Төрөөс цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад нөхөх олговор олголоо |
|
|
| 2010 оны 2-р сарын 03, Лхагва гариг, 15:44 |
|
- Монгол Улсын "Хохирогчид нөхөх олговор олгох тухай" хууль, "Хохирогчид нөхөх олговор олгох тухай журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 294 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 01 дүгээр сарын 11-ний 04 тоот тушаалын дагуу 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэж, бэртсэн цагдаа, дотоодын цэргийн 396 алба хаагчдад 442.5 сая төгрөгний нөхөх олговор олгох ажиллагаа Цагдаагийн ерөнхий газар дээр болов. - Нөхөх олговрыг тухайн алба хаагчид шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлийн /хөнгөн, хүндэвтэр, хүнд/ зэргийг нь харгалзан албан тушаалын нэг сарын цалинг нь 3-36 дахин өсгөж тооцон олгосон байна. - Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир алба хаагчдад нөхөн олговрыг гардуулан олгож, тэдэнд болон гэр бүлд нь ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
|
![]() | Өнөөдөр | 54 |
![]() | Өчигдөр | 735 |
![]() | Долоо хоногт | 3071 |
![]() | Сард | 6577 |
![]() | Бүгд | 228109 |
2010-04-01 - Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ] |
2009-09-16 Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ] |
2009-08-24 * Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар [ ... ] |
2009-08-24 * Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх |
2009-08-24 А. Иргэдэд
* Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах |
2009-06-02 ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ] |
| - | ||