| Аудитын гэрчилгээ |
|
|
| 2010 оны 4-р сарын 01, Пүрэв гариг, 15:39 |
|
- Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсвийн 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн байдлын тайлан, үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, төсвийн гүйцэтгэл болон холбогдох бусад тайлан, илчлэл тодруулгад аудит хийв.
Үүрэг хариуцлагын талаархи мэдээлэл:
- Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, санхүүгийн тайлангуудыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 40.2-т заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бэлтгэх үүрэгтэй. - Санхүүгийн тайлангууд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /УСНББОУС/, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмын дагуу үнэн, шударга илэрхийлэгдсэн эсэхэд санал дүгнэлт өгөх нь төрийн аудитын байгууллагын үүрэг юм. Санал дүгнэлтийн үндэслэл: - Бид аудитаа Нягтлан бодогчдын олон улсын холбооноос баталсан Аудитын олон улсын стандарт, түүнд нийцүүлж Монгол Улсын Үндэсний аудитын газраас гаргасан Санхүүгийн аудитын гарын авлагын дагуу гүйцэтгэсэн. Эдгээр стандарт, гарын авлага нь санхүүгийн тайлан материаллаг буруу илэрхийллээс ангид эсэх талаар үндэслэлтэй нотолгоо олж авах зорилгоор аудитыг төлөвлөж, гүйцэтгэхийг биднээс шаарддаг. - Аудитаар санхүүгийн тайлан дахь дүн хэмжээ болон илчлэл тодруулгыг дэмжих нотлох зүйлийг сорилын үндсэн дээр шалгадаг. Түүнчлэн аудитаар удирдлагын ашигласан нягтлан бодох бүртгэлийн зарчим, хийсэн чухал тооцооллыг үнэлж цэгнэн, санхүүгийн тайлангийн ерөнхий толилуулгыг үнэлдэг. - Бидний хийсэн аудит Цагдаагийн ерөнхий газрын төсвийн санхүүгийн тайланд санал дүгнэлт өгөх хангалттай үндэслэл болно гэдэгт итгэлтэй байна.
Зөрчилгүй санал дүгнэлт:
- Цагдаагийн ерөнхий газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн төлөв байдал, үйл ажиллагааны үр дүн, өмчийн өөрчлөлт болон мөнгөн гүйлгээний тайлан УСНББОУС-д нийцүүлж Сангийн сайдын тушаалаар баталсан төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн бодлого, журам, аргачлалын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн, шударга илэрхийлсэн байна. САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ц.БАТБАЯР |
![]() | Өнөөдөр | 487 |
![]() | Өчигдөр | 616 |
![]() | Долоо хоногт | 5286 |
![]() | Сард | 3273 |
![]() | Бүгд | 224804 |
2010-04-01 - Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ] |
2009-09-16 Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ] |
2009-08-24 * Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар [ ... ] |
2009-08-24 * Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх |
2009-08-24 А. Иргэдэд
* Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах |
2009-06-02 ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ] |
| - | ||