| ЦЕГ-ын Тусгай хэлтсийн 20 жилийн ой |
|
|
| 2010 оны 7-р сарын 02, Баасан гариг, 20:45 |
|
- Тусгай хэлтэс нь 1990 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын "Хамгаалалтын тусгай тасаг байгуулах тухай" тушаалаар "Гуравдугаар тусгай тасаг" гэж үүсгэн байгуулагдсанаас хойш 20 жил болж байна. - Энэ хугацаанд зэвсэглэсэн онц аюултай гэмт этгээдүүдийг баривчлах, эрүүгийн шинжтэй барьцаанд авагдсан хүн, тээврийн хэрэгслийг чөлөөлөх, гэмт хэргийг бүлэглэн үйлдэж хүний амь насанд халдаж оргон зугтсан гэмт этгээдүүдийг баривчлах, хуяглан хүргэх, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсооход Цагдаагийн бусад албадад хүчний дэмжлэг үзүүлэх, гудамж талбай, олон нийтийн газар болон бусад объектод тавьсан тэсэрч дэлбэрэх бодисыг илрүүлэн аюулгүй болгох, гадаад дотоодын эрсдэл ихтэй өндөр албан тушаалтнуудын болон онц хүнд гэмт хэргийн гэрч, хохирогч нарын аюулгүй байдлыг хамгаалах, Улсын их баяр наадмын хэв журмын хамгаалалтуудад оролцох зэрэг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өгсөн тусгай үүргүүдийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн.
- Цагдаагийн ерөнхий газрын даргын 2003 оны тушаалаар Гуравдугаар тусгай тасгийг "Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтэс" болгон өргөжүүлсэн ба сүүлийн 5 жилд "Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа"-нд оролцох үүрэг бүхий цагдаагийн төв, орон нутгийн байгууллага, тагнуулын төв, орон нутгийн байгууллага, улсын хил хамгаалах байгууллагын гүйцэтгэх ажил эрхлэх салбар, нэгж, дотоодын цэргийн томилогдсон салбар, нэгж, шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрлөөр Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн томилогдсон анги, салбарыг "Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа"-нд татан оролцуулна гэж Терроризмтой тэмцэх тухай хуульд заасны дагуу Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлөөс дээрх албадуудын дунд зохион байгуулсан сургалт, тэмцээн уралдаан, семинар хурал зөвлөлгөөнд тогтмол оролцож, албадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
- Тусгай хэлтэс нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх, эрэн сурвалжлах, хойшлуулшгүй ажиллагаа болон хэв журам сахиулах үйл ажиллагаанд хүчний дэмжлэг үзүүлэх, террорист үйл ажиллагааг таслан зогсоох, барьцаанд авагдсан хүн, объект, тээврийн хэрэгслийг чөлөөлөх ажиллагааны үед хууль, журамд заасны дагуу чиг үүрэгтэй ажиллаж байна.
|
![]() | Өнөөдөр | 491 |
![]() | Өчигдөр | 616 |
![]() | Долоо хоногт | 5290 |
![]() | Сард | 3277 |
![]() | Бүгд | 224808 |
2010-04-01 - Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ] |
2009-09-16 Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ] |
2009-08-24 * Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар [ ... ] |
2009-08-24 * Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх |
2009-08-24 А. Иргэдэд
* Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах |
2009-06-02 ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ] |
| - | ||