Цагдаагийн байгууллагад ажилд орохыг хүссэн иргэдээс мэргэшлийн шалгалт авах гэж байна Хэвлэх И-мэйл
2009 оны 6-р сарын 19, Баасан гариг, 17:41
-              Цагдаагийн ерөнхий газраас Төрийн албаны зөвлөлийн 2005 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах болзол, журам"-ын дагуу цагдаагийн байгууллагад мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар туршлага бүхий иргэнийг сонгон авах замаар цагдаагийн байгууллагын хүний нөөцийг бүрдүүлж, байгууллагын зорилт, ерөнхий чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах гэж байна.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

--   -Цагдаагийн байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн 25 хүртэл насны 170 буюу түүнээс дээш өндөртэй, эрэгтэй, Монгол Улсын иргэн;
--   -Ажиллаж сурч байсан хамт олон, оршин суугаа газрын иргэдийн дунд нэр хүндтэй;
--   -Ял шийтгэл эдэлж байгаагүй;
--   -Магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуулийг 3.0 буюу түүнээс дээш голч дүнтэйгээр төгссөн байх;
--   -Орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст ажиллах сонирхолтой байх

Шалгалтын комисс мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдээс  дор дурьдсан материалыг  2009 оны 07 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд 10.00-14.00 цагийн хооронд хүлээн авч Цагдаагийн ерөнхий газарт бүртгэнэ.


--   -Өргөдөл
--   -Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт ¹1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
--   -Дээд боловсролын диплом, бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
--   -Иргэний үнэмлэхний хуулбар
--   -Ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт
--   -Ял шийтгэгдэж байсан эсэх талаар лавлагаа
--   -4х6 хэмжээний 4% зураг
--   -Элсэлтийн хураамж 8000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээллийг 70114906 утсаар авна уу.

МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН САЛБАР КОМИСС

2009.06.19

 

Та гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн улмаас хохирвол ямар арга хэмжээ авах вэ?
 

Вэб тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр225
mod_vvisit_counterӨчигдөр696
mod_vvisit_counterДолоо хоногт921
mod_vvisit_counterСард4427
mod_vvisit_counterБүгд225958
Манайд 15 зочид онлайн
hayag-utas

irgediin-hubaari-220

alsiin-haraa
erhem-zorilgo
Uria
Vilcgilgeenii-standart
2010-zorilt-ban
bid-martahgvi
hurungu-zublumj
2009-vil-ajiillaa-tailan
2009-hudaldaa-talian
2010-hudaldaa-tulubluguu

Хоногийн нөхцөл байдлын товч мэдээ

- Нийслэл хотын хэмжээнд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 555 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлээс хулгайлах-10, булаах-1, танхайрах-8, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтийн журмын эсрэг хэрэг-16 бүртгэгдэв.
- Улсын хэмжээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хэвийн бус байсан, нийгмийн хэв журам зөрчсөн иргэдийн дуудлага мэдээллээр 192 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

126-250

baitsaagchKOM

article thumbnailАудитын гэрчилгээ
2010-04-01

-   Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ]


article thumbnailЗам тээврийн осолд холбогдсон бол хаана хандах вэ?
2009-09-16

              Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ]


article thumbnailХүүхдийг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар  [ ... ]


article thumbnailАрхидан согтуурахаас урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх
*   Дэлгүүр, ба [ ... ]


article thumbnailХулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

А. Иргэдэд *   Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах
*   Гэр, орон сууцаа аль болох  [ ... ]


article thumbnail126 дугаарын утсанд хандана уу
2009-06-02

ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ]


-
    NeeltteiZasaglalPmisGOVXZDXYamIAAC
    ETSGNHJHAZTSGSATG
    AcademyNTSGb-mstb-autobaaz
    bayanulgiitumurzam-logoDHSHABH