Автобаазын түүх-алдар гавъяаны түүх мөн Хэвлэх И-мэйл
2009 оны 8-р сарын 30, Ням гариг, 03:17

-    Цагдаагийн ерөнхий газрын автобааз гэж нэрлэгдэн  үйл ажиллагаагаа явуулж байгаа тус бааз тулгын чулуугаа тулж үүсч байгуулагдсанаасаа хойш 80 гаруй жилийн намтар түүхээ шастирлан туурвисааар өнөөгийн өндөрлөгт хүрч иржээ. Монгол оронд үндэсний хувьсгалын ялалтыг бэхжүүлэх, шинэ төр засгийг төвхнүүлэх , улс орны тусгаар тогтнолыг тунхаглах, бүгд найрамдах засаглалыг тогтоох зэрэг нийгмийн их өөрчлөлтийн торгон гарааны үед тус автобаазын үндэс суурь нь тавигдаж үүсч, хөгжиж ирсэн түүхтэй ажээ.

- Дотоодыг хамгаалах газар, Дотоод явдлын яам, Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар гэх зэргээр цаг, цагийн түүхэн он жилүүдэд өөр, өөрөөр нэрлэгдэн эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрхэм үүргээ биелүүлсээр ирсэн дээрх төрийн чухал байгууллагуудын салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь тус автобааз, түүний хөдөлмөрч хамт олон байсаар ирсэн бөгөөд өнөөдөр ч хамт байж цагийн ачааг хамт үүрэлцэн ард түмнийхээ амар амгалан аж амьдралын төлөө аврал ачлал тээсэн алтан шар замаа эвхсээр яваа билээ.

- Ийм баатарлаг түүхтэй, бахархам үйлстэй хамт олны түүх бол зөвхөн алдар гавъяаны түүх байх жамтай ажээ. Тус автобаазын 80 гаруй жилийн түүх бол цаг цагт ажилллаж цадиг түүхээ бүтээлцэж ирсэн үе үеийнхний хөдөлмөр бүтээлийн түүх юм. Тус автобаазын өнөөдрийн өнгө төрх , хөгжил дэвшил бол тэрхүү үе, үеийнхний хамтын бүтээл юм.

- Төр засгаас улсыг аюулаас хамгаалах байгууллага, хилийн цэрэг, засан хүмүүжүүлэх болон цагдан сэргийлэх байгууллагад даалгаж хариуцуулсан эх орны тусгаар тогтнол, эрх чөлөө, ард түмний амгалан тайван байдлыг хангах үйлсэд чекист, хилчид, сэргийлэгчидтэй нэг томилолт, нэг багийн бүрэлдэхүүнд нэг санаа зорилготой явж өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуунд цаг мөчтэй уралдан, тохиолдсон саад бэрхшээлийг эр зориг, авхаалж самбаатай даван туулж өөрт оногдсон үүргээ амжилттай биелүүлж явсан нэгэн үеийн жолооч, тээвэрчдийн  элж өнргөрүүлсэн он жилүүд бол энэ баазын түүх юм.

...Хэлмэгдлийн шуурга дэгдсэн он жилүүдэд Зис-5 машиныхаа тэвш дүүрэн ачсан гэм зэмгүй "бурхадыг" галт бууны аман дор аргагүйн эрхэнд зөөвөрлөн нүд аниулж явсан тэртээх хар өдрүүдийн аньж гүйцээгүй шарх бас л энэ баазын түүх.

...Эх орны аугаа их дайны жилүүдэд Зөвлөлтийн дайчидтай нэг бүхээгт мөр зэрэгцэн сууж мөндөрлөсөн сумны өөдөөс амь өрсөн тэмцэж явсан тус автобаазын олон арван жолооч дайчдын баатарлаг зориг, туулсан зам, зольсон амь  бас л энэ баазын түүх.

...Эх орныхоо өрнүүн бүтээн байгуулалтад гар бие оролцон улсын аль хэрэгцээтэй газарт шаардлагатай тээвэр хийж, үтрэмийн талбайд дутуу нойртой хонож явсан олон шөнө, идэр есийн хүйтэнд алс аймгууд руу данхайтал ачсан өвс тээвэрлэж даарч хөрч явсан сар өдрүүд, атрын талбайд анхны шан таталцан босоогоороо зүүрмэглэж явсан бор хоногууд,урт холын зам харгуй, ой хээрийн түймэр унтраалцан галзуу улаан галын дундуур ардаа амьдралгүй юм шиг  тэмцэж явсан эр зориг, ийнхүү үе үеийн жолооч, тээвэрчдийн маань нар жаргааж, сар мандуулж явсан эргэж ирэхгүй он жилүүд энэ баазын алдар гавъяаны түүх юм. улсынхаа дархан хил хязгаарыг сахин хамгаалах хэрэгт гар бие оролцож отряд, заставуудын барилгын материал тээвэрлэн хонон өнжин хоол нойргүй зүтгэж явсан

... Ард олныхоо амар амгалангийн манаанд халаагүй зогсож, нийгмийн хэв журам, хууль ёсыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үйл хэрэгт цагдаагийн ажилтнуудтай нэг бүхээгт нэгдмэл зорилготой зүтгэж, өөрт ноогдсон үүргээ биелүүлсээр яваа өнөө үеийн жолооч нарын маань амьдрал тэмцэл, ажил үйлс бүхлээрээ энэ баазын л түүх юм.

- Ийнхүү үүссэн цагаасаа эхлэн улс орныхоо үйлс бүхэнд оролцож оногдсон үүргээ цаг ямагт амжилттай биелүүлсээр ирсэнд энэ баазын үе, үеийнхний алдар гавъяа оршном. Баатарлаг тэмцэл, бахархам амжилтыг үзүүлсээр ирсэн баялаг түүхтэй  автобаазын үе үеийнхэн дотроос ухаалаг ажилсаг хүмүүс, урлаг спортын сайчууд, удирдах ажлын авъяастнууд, алдар гавъяат цолтнууд, номч мэргэн эрдэмтэд гээд бахархан дууриамаар, хайрлан хүндэлмээр олон сайхан хүмүүс төрөн гарсан юм. Өнөөдөр ч энэ хамт олны дунд Монгол улсын гавъяат тээвэрчин Жамаажавын Нүрдэн ажиллаж хөдөлмөрлөн хамт олныхоо үлгэр дууриалал болсоор явааг дурдалтай.
 

Та гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн улмаас хохирвол ямар арга хэмжээ авах вэ?
 

Вэб тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр466
mod_vvisit_counterӨчигдөр616
mod_vvisit_counterДолоо хоногт5265
mod_vvisit_counterСард3252
mod_vvisit_counterБүгд224783
Манайд 26 зочид онлайн
hayag-utas

irgediin-hubaari-220

alsiin-haraa
erhem-zorilgo
Uria
Vilcgilgeenii-standart
2010-zorilt-ban
bid-martahgvi
hurungu-zublumj
2009-vil-ajiillaa-tailan
2009-hudaldaa-talian
2010-hudaldaa-tulubluguu

Хоногийн нөхцөл байдлын товч мэдээ

- Нийслэл хотын хэмжээнд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 555 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлээс хулгайлах-10, булаах-1, танхайрах-8, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтийн журмын эсрэг хэрэг-16 бүртгэгдэв.
- Улсын хэмжээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хэвийн бус байсан, нийгмийн хэв журам зөрчсөн иргэдийн дуудлага мэдээллээр 192 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

126-250

baitsaagchKOM

article thumbnailАудитын гэрчилгээ
2010-04-01

-   Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ]


article thumbnailЗам тээврийн осолд холбогдсон бол хаана хандах вэ?
2009-09-16

              Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ]


article thumbnailХүүхдийг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар  [ ... ]


article thumbnailАрхидан согтуурахаас урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх
*   Дэлгүүр, ба [ ... ]


article thumbnailХулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

А. Иргэдэд *   Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах
*   Гэр, орон сууцаа аль болох  [ ... ]


article thumbnail126 дугаарын утсанд хандана уу
2009-06-02

ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ]


-
    NeeltteiZasaglalPmisGOVXZDXYamIAAC
    ETSGNHJHAZTSGSATG
    AcademyNTSGb-mstb-autobaaz
    bayanulgiitumurzam-logoDHSHABH