| Өнөөгийн автобааз |
|
|
| 2009 оны 8-р сарын 30, Ням гариг, 03:20 |
|
- Тус автобааз нь Цагдаагийн ерөнхий газрын автобааз болж шинэ зохион байгуулалтад орж үндсэн үүрэг, үйлчилгээний хүрээ нь өөрчлөгдөн шинэчлэгдсэнээсээ хойш эдүүгээ 20 дахь жилийнхээ босгон дээр тулж ирээд байна. Тус бааз өнөөдөр 230 гаруй бие бүрэлдэхүүн, 370 гаруй машинтайгаар ажил үүргээ гүйцэтгэж Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Хэрэг бүртгэх газар, Замын цагдаагийн газар, Хөдөлгөөнт эргүүлийн газар, Дотоодын цэргийн штаб, Нийслэлийн цагдаагийн газар, түүний харъяа газар, хэлтсүүдэд автомашинаар үйлчилж, техникийн шуурхай бэлэн байдлыг хангаж ажиллах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. - Автобааз нь инженер, техникийн алба, ашиглалтын алба, санхүү, аж ахуйн алба гэсэн үндсэн албад бүхий бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ард түмнийхээ энх амгалангийн манаанд зогссон монголын үе, үеийн цагдаагийн алба хаагчидтай мөр зэрэгцэн зүтгэж сар жилээр өртөөлөн алслах цадиг түүхээ туурвисаар байна - Автобааз өмнөө тулгарсан зорилт, цаг үеийн асуудлаа баазын ерөнхий инженер, ашиглалтын албаны дарга, санхүү, аж ахуйн дарга, хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд дарга бүхий Автобаазын даргын зөвлөлөөр болон долоо хоног дутам хийдэг офицеруудын хурлаар хэлэлцэн шийдэж, хэрэгжүүлдэг юм. Мөн баазын ерөнхий инженерээр ахлуулсан Техникийн байнгын комисс ажилладаг бөгөөд машин, техникийн бодлоготой холбоотой асуудлыг уг комисс шийдвэрлэж ажилладаг. Сар бүрийн сүүлчээр нийт алба хагчийн ажлын үр дүнг тусгай шалгавар үзүүлэлтээр офицеруудын зөвөлгөөнөөр хэлэлцэн дүгнэж сайн ажилласан хүмүүсээ цалингийн тодорхой хувиар урамшуулж хэвшсэн.Энэ нь алба хаагчид ажилдаа үнэнч зүтгэх хөшүүрэг болдог. Түүнчлэн дэд даргаар ахлуулсан "Ёс зүйн алба" ажиллаж алба хаагчдын сахилга хариуцлагатай холбоотой асуудлдыг хэлэлцэж шийдвэрлэдэг юм. |
![]() | Өнөөдөр | 502 |
![]() | Өчигдөр | 616 |
![]() | Долоо хоногт | 5301 |
![]() | Сард | 3288 |
![]() | Бүгд | 224820 |
2010-04-01 - Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ] |
2009-09-16 Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ] |
2009-08-24 * Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар [ ... ] |
2009-08-24 * Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх |
2009-08-24 А. Иргэдэд
* Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах |
2009-06-02 ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ] |
| - | ||