Албадууд Хэвлэх И-мэйл
2009 оны 8-р сарын 30, Ням гариг, 03:22

- Хүний нөөцийн алба:

Манай байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт бүрдүүлэлтийн гол хэсэг нь бидний үйл ажиллагаанд тавьсан эрхэм зорилго болох “Цагдаагийн байгууллагыг үндсэн үүргээ биелүүлэхэд нь шуурхай үйлчилж, техникийн бэлэн байдлыг ханган, автомашины ашиглалтанд тавих хяналтыг өндөржүүлэхэд оршино” гэж тодорхойлж үйл ажиллагаандаа мөрдөж ирсэн. Цагдаагийн байгууллагын хэтийн бодлого, стратеги төлөвлөгөөтэй уялдсан уян хатан зохион байгуулалтын бүтэц орон тооны төслийг 2009-2013 хүртэл хийснээр хүний нөөцийн төлөвлөлтийн оновчтой тогтолцоог зөв бүрдүүлэн ажилдаа мөрдөж байна.

Хүний нөөцийн чиглэлийн үйл ажиллагааны үндсэн талбар болох:

v Хүний нөөцийн бодлого

v Хүний нөөцийн төлөвлөлт бүрдүүлэлт

v Хүний нөөцийн мэдээллийн систем

v Сургалт хөгжил

v Ажлын гүйцэтгэлийн удирдлага

v Цалин урамшуулал

v Байгууллагын соёлын түвшин

v Бүтээмж

зэрэгт анхааран ажилласнаар жил бүрийн ЦЕГ-ын даргын нэрэмжит шалгалт, Хүний нөөц сургалтын хэлтэс, Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсээс хийгдсэн шалгалтуудад бид амжилттай дүнг үзүүлсний зэрэгцээ хамт олноос цагдаагийн мэргэжлийн зэргийг 22 алба хаагч, дотоодын цэргийн мэргэжлийн зэргийг 15-н албан хаагч тус тус биелүүлсэн юм. Хүний нөөцийн чиглэлээр бидний зорилт нь:

v Хүний нөөцийн оновчтой төлөвлөлт, нөөц хангалт хийгээгүй үед нөөцийн жолоочгүйгээр ажлын ачаалалыг тэнцвэржүүлэх

v Хүмүүсийг татах олон их сурвалжийг ашигласнаар байгууллагад жолоочийн ВСД ангилалтай жолооч, засварчны мэргэжлийн үнэмлэх бүхий засварчин залуусыг авч ажиллуулах.

v Цагдаагийн байгууллагын газар, хэлтсийн дунд хамгийн тэргүүний шилдэг нэгж болох бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба одоогоор ЦЕГ-аас зохион явуулж байгаа үйл ажиллагааны нэг төрөл болох “Хүч” спорт хорооноос байгууллагуудыг байр эзүүлсэн дүнгээр манай спортын хамтлаг нь нийлбэр дүнгээр 2-р байрт шалгараад байна.

Мөн хүмүүсийг татах олон эх сурвалжийг ашигласнаар хамгийн шилдэг боловсон хүчнийг сонгон авах давуу талыг бий болгох үүднээс:

v Жолооч бэлтгэх дамжааг өөрсдийн нөөц бололцоог ашиглан явуулж дамжаанд сайн суралцагчдаас ажилтан сонгон шалгаруулах

v Цагдаагийн байгууллагын газар, хэлтсийн алба хаагчдын дунд жолооны ангилал ахиулах давтан сургалтыг зохион явуулж тэдгээр алба хаагчдаас байгууллагадаа элсүүлэх.

v Интернэтээс дотоод, гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа адил төстэй байгууллагын сургалт хөгжлөөс суралцах

v ЦЕГ-ын ХНСХ-ээс гаргасан өөрсдийн сургалтыг уялдуулан ажиллаж байна.

-   Хүний нөөцийн сургалт хөгжлийн тухайд бид дотооддоо албаны, мэргэжлийн болон техник технологийн ур чадварыг дээшлүүлэх үүднээс Цагдаагийн академи, ШУТИС-МИС, Монгол Солонгосын хамтарсан засварын коллеж, ЦЕГ-ын 3-р тусгай хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран шат дараалсан сургалтыг жил жилийн сургалтын хөтөлбөртэй уялдуулан явуулж байна. Дээрхи сургалтыг явуулах баазыг бий болгох үүднээс:

- Жолооны сургалтын кабинет

- Засварын автомат тоноглол бүхий онолын кабинет

- Жолооны дадлагын дром

- ХХГАА-ны кабинет

- Биеийн тамирын заал

- Хүчний дасгалын өрөө зэргийг тохижуулж бий болгосноор үр өгөөжөө өгч байгаа ба бидний хөдөлмөрийн бүтээмж эрс дээшилсэн юм.

-     Хүний нөөцийн чиглэлээр албан тушаал ахих, төлөвлөлтийг бий болгож алба хаагчид сурч, хөгжим, ур чадвараа ахиулж байгаа хүмүүсийг урамшуулж байгаа бөгөөд одоогоор 3 хүнийг офицер бүрэлдэхүүнд оруулж 11 алба хаагчдыг их дээд сургуульд суралцуулж байна. Сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс алба хаагч нарт сар бүр хууль эрх зүйн актыг уншиж тэмдэглэх хуваарийг гарган уг тэмдэглэлийг хөтлүүлж тооцож ирсэн ба алба хаагч бүр мэдвэл зохих эрх зүйн актуудыг эмхтгэн ном болгон тарааж өгсөн нь алба хаагч нар болон цагдаагийн байгууллагын удирдлагаас өндөр үнэлэлт дүгнэлт өгсөн юм.

-      Инженер техникийн алба Техникийн бэлэн байдлыг байнга хангаж, засвар, үйлчилгээг зохих стандартын дагуу гологдолгүй чанартай хийж байх нь тус албаны эрхэм зорилго болно. Энэ зорилгоо биелүүлэх үндэс нь техникийн үйлчилгээ, урсгал засварыг графикийн дагуу чанартай явуулж, шаардлагатай сэлбэг материалаар тасралтгүй хангаж байх явдал юм. Тус албыг автобаазын ерөнхий инженер ахалдаг бөгөөд засварын дарга, засварын механик, хөдөлмөр хамгааллын инженер, шалгах механикууд зэрэг офицерууд, техникийн тоо бүртгэгч, нийт засварчид багтдаг.Энэ албаны бас нэг чухал үүрэг бол цагдаагийн ажил үйлчилгээнд явж байгаа автомашинуудын бүрэн бүтэн байдал, гадна өнгө үзэмжийг сайжруулахад оршдог.Тус алба энэ үүргээ  сайн биелүүлж жил бүрийн улсын техникийн үзлэгт тогтмол амжилттай дүн үзүүлж ирсэн.

- Үүнээс гадна машин техникийг эзэмшиж байгаа жолооч нарын  мэргэжлийн ур чадвараас тус албаны ажил үйлчилгээ ихэд хамааралтай байдаг.

- Иймд инженер техникийн ажилтнуудаас гадна  жолооч , засварчдын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг сахилга хариуцлагатай байлгах, төрийн өмчид өөриймсөг сэтгэлээр ханддаг ухамсар бий болгож  төлөвшүүлэх, орчин үеийн техникийн хурдтай хөгжил, шинжлэх ухааны ололтыг   ажил амьдралд боломжийн хэмжээгээр нэвтрүүлж  ашиглах зэрэг цаг үщеийн шаардлагатай олон чухал ажлыг хийж гүйцэтгэхэд тус албанаас  байнга анхаарал тавьж шийдвэр гаргах түвшинд оролцож байдаг.

- Сүүлийн үед Япон, Солонгос, Хятад болон барууны орны автомашинаар  автобаазын  парк шинэчлэгдэх болсон. Өнөөгийн зах зээлийн үед гуравдагч орны автомашинуудын  сэлбэг материалын олдоц  бага, үнэ ихтэйгээс  одоогийн хангаж байгаа сэлбэгийн төсөв хүрэлцэхгүй байгаа хүндрэл бий.Гэвч тус албаны хамт олон нөөц бололцоогоо  ашиглан техникийн бүрэн бүтэн  байдалд  байнга анхаарал тавин ажиллаж байгаагийн үр дүнд сүүлийн жилүүдэд  ТББК -ийг 0.89 %- 0.92% -иас бууруулахгүй ажиллаж байна. Шалгах механикч нарын ажлын хариуцлагыг  өндөржүүлж  тэднээс жолооч нарт  тавих  шаардлагыг  сайжруулж  техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтыг  эрчимжүүлж байгаагийн ачаар осол зөрчил  буурч хоёр талын  хариуцлага  улам бүр дээшилж байна.

- Тус алба автобаазын техникийн бодлогыг зөв тодорхойлж, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж, цагдаагийн ажил албанд үйлчилж байгаа  автомашинуудын бүрэн бүтэн  байдлыг  хангаж, гадаад өнгө үзэмжийг сайжруулан  аливаа ажил үйлчилгээг  санал гомдолгүй явуулах эрхэм үүргээ цаашид ч байнга ханган  биелүүлж  ажиллах болно.

- Тус автобааз дээр "В" ангиллын жолооч бэлтгэх курс хичээллэдэг бөгөөд курсийн захиралаар баазын ерөнхий инженер ажилладаг. Иймд энэ курсийн үйл ажиллагаа инженер техникийн албаны ажилтай шууд холбоотой байдаг. Анх албаны шаардлагаар цагдаагийн алба хаагчдад жолооч мэргэжил эзэмшүүлэх зорилготой байгуулагдаж байсан тус курсийн үйл ажиллагаа 1989 оноос хойш тасралтгүй үргэлжилж 20 жил ажиллахдаа өөрийн баялаг түүхийг бүтээж ирсний дээр өнөөдөр ч үйл ажиллагаа нь амжилттай явагдаж, суралцагчдын цуваа үл тасран үргэлжилсээр байгаа билээ

- Ашиглалтын алба. Цагдаагийн төрөл мэргэжлийн олон албадад машин техникээр үйлчилж, шуурхай бэлэн байдлыг хангаж ажиллах нь энэ албаны эрхэм зорилго юм.Тус алба нь үндсэн 4 хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.Хэсгийн дарга нар нь автын инженер механик мэргэжилтэй, олон жил ажилласан дадлага туршлагатай хүмүүс байдаг.Цагдаагийн албадыг машин унаагаар сааталгүй хангахын зэрэгцээ ажил, үйлчилгээнд гарсан машин техникийнхээ ашиглалтанд хяналт тавих, үйлчлүүлэгчтэйгээ байнгын холбоотой байх нь энэ албаны бас нэг чухал үүрэг юм. Энэ үүргээ диспетчерүүдийн анхан шатны бүртгэл тооцоогоор дамжуулан өдөр дутмын хяналт тавьж ажиллахаас гадна хоёр талын хамтарсан яриа хэлэлцээ хийх, шугам замын эргүүл ажиллуулж хяналт шалгалт хийх зэрэг арга хэлбэрүүдээр гүйцэтгэдэг.

Тус албаны гол хөдөлгөгч хүч нь ажил үүрэг гүйцэтгэж байгаа жолооч нар юм. Иймд цагдаагийн албаны жолоочоор ажиллах хүнд өндөр шаардлага тавьж, зохих шалгууруудыг хангасан хүнийг ажилд авдаг.Ажил, үүрэг гүзйцэтгэж яваа жолоочийн үйл ажиллагаанаас цагдаагийн албаны ажил ихээр хамааралтай байдаг тул мэргэжлийн өндөр ур чадвартай, сахилга хариуцлагатай байх явдал чухал.Иймд тус алба жолооч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, хариуцлага, сахилгатай байхад байнга анхаарч зохих сургалтуудыг тогтмол явуулдаг.Мөн сар бүр ажлын үр дүнг нь тусгай шалгавар үзүүлэлтүүдээр тооцож дүгнэдэг.

Автобаазын офицерууд ээлжлэн 24 цагаар бааз дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг болсон нь автомашинуудын ашиглалтад тавих хяналтыг тогтмолжуулж, жолооч нарын сахига, хариуцлага дээшлэхэд сайнаар нөлөөлж байна.

- Санхүү аж ахуйн алба Тус алба нь байгууллагын өдөр дутмын үйл ажиллагааг мөнгөн хөрөнгөөр найдвартай хангах, төсөв хөрөнгийг үр ашигтай зарцуулах, төсвөөс гадуур олох орлогыг нэмэгдүүлэх, тохижилт үйлчилгээг улам сайжруулах, санхүүгийн анхан шатны бүртгэл тооцоо, бичиг баримтын бүрдүүлэлт, бүртгэлээр тавих хяналтыг чанаржуулах, өр авлагагүй ажиллаж албаны бэлэн байдлыг хангаххтай холбогдсон үйлчилгээг үзүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг нааштай шийдвэрлэхэд туслах зэрэг олон чухал үүрэг хүлээж ажилладаг.Тус алба нь дээрх үүргээ сайн биелүүлж ажилладаг тул цагдаагийн ерөнхий газрын санхүү аж ахуйн газраас цагдаагийн нийт байгууллагын хэмжээнд зарласан болзолт уралдаанд тэргүүн байр эзэлж байсны дээр Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн "Тэргүүний шимтгэл төлөгч байгууллагаар" шалгарч байсан.Тус алба байгууллагын төсвийн бус орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жолооны "В" ангиллын курс ажиллуулж байсныг өргөтгөн бүх ангилалаар сургалт явуулж олсон орлогоороо байгууллагын аж ахуй тохижилтын ажлыг санхүүжүүлж байна.

 

Та гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн улмаас хохирвол ямар арга хэмжээ авах вэ?
 

Вэб тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр457
mod_vvisit_counterӨчигдөр616
mod_vvisit_counterДолоо хоногт5256
mod_vvisit_counterСард3243
mod_vvisit_counterБүгд224774
Манайд 22 зочид онлайн
hayag-utas

irgediin-hubaari-220

alsiin-haraa
erhem-zorilgo
Uria
Vilcgilgeenii-standart
2010-zorilt-ban
bid-martahgvi
hurungu-zublumj
2009-vil-ajiillaa-tailan
2009-hudaldaa-talian
2010-hudaldaa-tulubluguu

Хоногийн нөхцөл байдлын товч мэдээ

- Нийслэл хотын хэмжээнд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 555 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлээс хулгайлах-10, булаах-1, танхайрах-8, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтийн журмын эсрэг хэрэг-16 бүртгэгдэв.
- Улсын хэмжээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хэвийн бус байсан, нийгмийн хэв журам зөрчсөн иргэдийн дуудлага мэдээллээр 192 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

126-250

baitsaagchKOM

article thumbnailАудитын гэрчилгээ
2010-04-01

-   Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ]


article thumbnailЗам тээврийн осолд холбогдсон бол хаана хандах вэ?
2009-09-16

              Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ]


article thumbnailХүүхдийг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар  [ ... ]


article thumbnailАрхидан согтуурахаас урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх
*   Дэлгүүр, ба [ ... ]


article thumbnailХулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

А. Иргэдэд *   Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах
*   Гэр, орон сууцаа аль болох  [ ... ]


article thumbnail126 дугаарын утсанд хандана уу
2009-06-02

ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ]


-
    NeeltteiZasaglalPmisGOVXZDXYamIAAC
    ETSGNHJHAZTSGSATG
    AcademyNTSGb-mstb-autobaaz
    bayanulgiitumurzam-logoDHSHABH