Хөдөлмөрийн хамт олон ба автобааз Хэвлэх И-мэйл
2009 оны 8-р сарын 30, Ням гариг, 03:25

- Автобааз үйл ажиллагааныхаа гол хөдөлгөгч хүч болсон инженер техникийн ажилтнууд, жолооч, засварчдынхаа залгамж чанарыг хадгалж, тэд-ний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, тэргүүний хүмүүсийнхээ ажлын арга барилыг түгээн дэлгэрүүлэх талаар байнга анхаарч ирсэн эртний уламжлалтай юм. Боловсон хүчний бодлого чиглэлээ тодорхойлж, ажлын байрны шаардлага хангасан хүмүүсээр хүний нөөцөө бэхжүүлж, тэднийг ажилд нь сургаж дадлагажуулах, эрх ашгийг нь хамгаалах, байгууллага-хамт олны харилцан үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулахад байгууллагын захиргаа ямагт анхаарч ажилладаг.

- Боловсон хүчнийг шилж сонгох, зөв байршуулах, сургаж дадлагажуулах, өсгөж дэвшүүлэх, цол шагнал олгох, алдаа гаргасан тохиолдолд зэмлэл шийтгэл оногдуулах, тэтгэвэр, тэтгэмж олгох зэрэг хүний нөөцтэй холбоотой бүх үйл ажиллагааг холбогдох хууль, эрхийн хүрээнд шийдвэрлэж ажилладаг тул энэ талын санал гомдол гардаггүй болно.

- Төр түмнийхээ төлөө үйлсэд зүтгэж явдаг авралын элч болсон жолооч, засварчдынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд байнга анхаарч тэдний дунд зохион явуулдаг албаны болон мэргэжлийн сургалтыг жил дутам чанаржуулж арга хэлбэрийг нь боловсронгуй  болгосоор байна.Хамт олноо үнэн бодит мэдээллээр тогтмол хангаж, цаг үеийн мэдрэмжтэй байх нөхцөлийг бүрдүүлж, тэдний албаны болоод мэргэжлийн бэлтгэлийг өндөржүүлж ур чадвар, сахилга хариуцлагыг дээшлүүлж байх нь сургалтын ажлын эрхэм зорилго юм.

- Автобааз хэдэн үеийн туршид энэхүү эрхэм зорилгоо байнга биелүүлж ирсэн. Тиймээс энэ хамт олны дотроос ажлын хариуцлага алдаж алба хохироох, хэрэг зөрчилд холбогдох явдал гарч байгаагүй бөгөөд харин сайшаал, шагнал хүртэж ирсэн нь олон юм. Тус баазын хамт олон дотроос албан тушаал ахиж, дэвшиж дээшилсэн хүн цөөнгүй байгаагийн дээр жолооч, засварчдаас их дээд сургууль дүүргэн цол хэргэм ахисан хүн олон бий. Тус хамт олон дотроос жолооч Ж.Нүрдэн 2001 онд Монгол улсын гавъяат тээвэрчин цол хүртсэний дээр олон арван алба хаагч төрийн дээд одон медалиар шагнуулж ирсэн. Өнөөдөр энэ хамт олны дунд "Онц тээвэрчин" , "Осолгүй манлай" жолооч 12 ажиллаж байгаагийн дээр Цагдаагийн ерөнхий газрын ажил мэргэжлийн аварга ажилтан 2, "Цагдаагийн алдар", "Цагдаагийн гавъяа" цол тэмдэгтэн, бусад салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгтэн хүмүүс хэдэн арваараа ажиллаж байна.

- Энэ бүхэн бол тус автобаазын хамт олон хөдөлмөрийн бахдам амжилт үзүүлж, сайн бүхний манлайд явж ирсэн түүхэн замналын үр дүн юм.

- Ийнхүү энэ байгууллагын өнөөгийн өндөрлөгт хүрсэн амжилт ололт, байр суурь, өнгө төрх бол эрт цагаас уламжлагдаж ирсэн ажилсаг хичээнгүй хамт олны үе үеийн бүтээн босголтын түүх юм. Энэхүү бүтээн босголтод гар бие оролцож, өөр өөрсдийн намтар баян түүхээ бичилцэж ирсэн алдар гавъяат ахмадуудын тоо эдүгээ зуу хол давсан байна. Энэ олон ахмадуудаа эргэж халамжлах, тэднийхээ ажлын баялаг туршлагаас залуу үедээ өвлүүлэх нь бид бүхний ариун зорилго билээ.Энэ зорилгоо ч бид биелүүлсээр байгаа.

- Тус автобааз нь үүсч байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн үүрэг зорилгоо ямарч үед ямагт ханган биелүүлж, үе үеийн удирдах дээд байгууллагынхаа удаа дараагийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ачаар аж ахуйн талаар бэхжиж, боловсон хүчнээр хангагдаж, гадаад орнуудын техникийн тусламж хүртэж, удирдан зохион байгуулах авъяасаараа хамт олноо зөв зохион байгуулж ирсэн үе, үеийн шилдэг дарга нар, гар сэтгэл нийлсэн хамт олны хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бүх талаараа орчин үеийн авто аж ахуйн түвшинд хүрч хөгжиж ирсэн юм.

- Тус автобаазын 80 гаруй жилийн түүх бол үе, үеийн хөдөлмөрч уламжлалаа залгамж үеийнхэн нь өвлөн авсан хамт олны хөдөлмөр бүтээлийн түүх, хатуу чанд сахилга бат, хаиуцлагын түүх, өндөр зохион байгуулалт, дэг журмын түүх, цаг наргүй зүтгэдэг алба хаагчдын маань найдвартай ар талын түүх, техникийн дэвшлээр удаа дараа шинэчлэгдэн сайжирч байгаа автомашинуудыг чадамгай эзэмшиж, саад бэрхшээл бүхнийг хамтын хүчээр даван туулж, үүргээ ямагт бахархам сайнаар биелүүлсээр яваагийн түүх юм
 

Та гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн улмаас хохирвол ямар арга хэмжээ авах вэ?
 

Вэб тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр470
mod_vvisit_counterӨчигдөр616
mod_vvisit_counterДолоо хоногт5269
mod_vvisit_counterСард3256
mod_vvisit_counterБүгд224787
Манайд 29 зочид онлайн
hayag-utas

irgediin-hubaari-220

alsiin-haraa
erhem-zorilgo
Uria
Vilcgilgeenii-standart
2010-zorilt-ban
bid-martahgvi
hurungu-zublumj
2009-vil-ajiillaa-tailan
2009-hudaldaa-talian
2010-hudaldaa-tulubluguu

Хоногийн нөхцөл байдлын товч мэдээ

- Нийслэл хотын хэмжээнд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 555 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлээс хулгайлах-10, булаах-1, танхайрах-8, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтийн журмын эсрэг хэрэг-16 бүртгэгдэв.
- Улсын хэмжээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хэвийн бус байсан, нийгмийн хэв журам зөрчсөн иргэдийн дуудлага мэдээллээр 192 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

126-250

baitsaagchKOM

article thumbnailАудитын гэрчилгээ
2010-04-01

-   Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ]


article thumbnailЗам тээврийн осолд холбогдсон бол хаана хандах вэ?
2009-09-16

              Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ]


article thumbnailХүүхдийг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар  [ ... ]


article thumbnailАрхидан согтуурахаас урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх
*   Дэлгүүр, ба [ ... ]


article thumbnailХулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

А. Иргэдэд *   Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах
*   Гэр, орон сууцаа аль болох  [ ... ]


article thumbnail126 дугаарын утсанд хандана уу
2009-06-02

ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ]


-
    NeeltteiZasaglalPmisGOVXZDXYamIAAC
    ETSGNHJHAZTSGSATG
    AcademyNTSGb-mstb-autobaaz
    bayanulgiitumurzam-logoDHSHABH