Эрүүгийн цагдаагийн алба


Хийж гүйцэтгэсэн ажлын талаар Хэвлэх И-мэйл
2009 оны 8-р сарын 30, Ням гариг, 05:04

-        Тус газар нь Монгол Улсын Засгийн Газраас батлан гаргасан үндэсний хөтөлбөр, албан даалгавар, ХЗДХ-ийн сайдын өгсөн үүрэг даалгавар, тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлж, биелэлтийг гаргах ажлыг зохион байгуулж байна.

2008 онд Эрүүгийн цагдаагийн албаны хэмжээнд 6838 хүнд холбогдох 150.5 тэрбум төгрөгний хохиролтой, 7884 гэмт хэрэг үйлдэл илрүүлж, 5015 материалыг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах алба, Авилгатай тэмцэх газарт шилжүүлжээ.

Эрүүгийн цагдаагийн албаны эрх зүйн орчинг боловсронгуй болгох  алба хаагчдын дунд зохиох сургалтыг чанаржуулах зорилгоор "Гүйцэтгэх ажлын заавар", "Хэсгийн төлөөлөгчийн ажлын заавар", "Хууль эрх зүйн эмхэтгэл", "Гүйцэтгэх ажилтны ажил дүгнэх шалгуур үзүүлэлт" зэргийг шинэчлэн боловсруулж батлуулан, дээрхи эрхийн актуудаар төв, орон нутгийн эрүүгийн цагдаагийн алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

Шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, ёс зүйг төлөвшүүлэхэд анхаарч Цагдаагийн Академитай хамтран мэргэжлийн дагнасан сургалтыг зохион байгуулж, 30 алба хаагчийг Турк улсын Цагдаагийн тагнуулын байгууллагад сургалтанд хамруулсан.
 
Эрүүгийн цагдаагийн албаны хэтийн төлөв Хэвлэх И-мэйл
2009 оны 8-р сарын 30, Ням гариг, 05:02

Гүйцэтгэх ажил явуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгон удирдлагын шинэлэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, албыг шилдэг боловсон хүчнээр бэхжүүлнэ.

Сургалтын шинэ тогтолцоо бий болгож, мэргэшсэн ажилтнууд бэлтгэх сургалтын төв байгуулна.

Цагдаагийн байгууллагын хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй уялдуулан алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, аюулгүй байдал, нийгмийн баталгааг бий болгоно.

Цагдаагийн байгууллагын Гүйцэтгэх ажил эрхэлж буй хэлтэс, тасаг, алба хаагчдийг Мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох ажлыг зохион байгуулна.

 
Бүтэц зохион байгуулалт Хэвлэх И-мэйл
2009 оны 8-р сарын 30, Ням гариг, 04:59

-         Эрүүгийн Цагдаагийн газрын бүтэц, зохион байгуулалтыг ЦЕГ-ын даргын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 334 тоот тушаалаар 9 хэлтэс, 1 тусгай тасагтай, гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр гэмт хэрэг илрүүлэх чиг үүрэгтэй ажиллахаар баталсан.

 
Эрүүгийн цагдаагийн алба Хэвлэх И-мэйл
2009 оны 8-р сарын 30, Ням гариг, 04:57

-    Нууц далд аргаар бүлэг зохион байгууллалтай үйлдэгдсэн хүнд, онц хүнд гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох, үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулна.

Улсын хэмжээний гүйцэтгэх ажлын бодлогыг хэрэгжүүлэн, гүйцэтгэх ажлын нэгдсэн ба туслах тоо бүртгэлийн сан ажиллуулж, мэдээ мэдээлэлд үнэлэлт өгч, нэгтгэн дүгнэнэ.

Сураггүй алга болсон хүн, оргосон сэжигтэн, яллагдагч шүүгдэгч,  ялтан болон прокурор, шүүхээс олохоор даалгасан бусад хүнийг эрэн сурвалжлана.

Алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, химийн хорт болон тэсэрч дэлбэрэх, мансууруулах бодис, түүх соёлын дурсгалт болон бусад үнэт зүйлийг эрж олно.

Эрүүгийн болон гүйцэтгэх ажлын нөхцөл байдал, гэмт хэргийн тухай мэдээ, мэдээллийг цуглуулан нэгтгэн дүгнэж, Төр засгийн удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангана.

 


Та гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн улмаас хохирвол ямар арга хэмжээ авах вэ?
 

Вэб тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр381
mod_vvisit_counterӨчигдөр563
mod_vvisit_counterДолоо хоногт3281
mod_vvisit_counterСард19030
mod_vvisit_counterБүгд201762
Манайд 3 зочид онлайн

irgediin-hubaari-220

alsiin-haraa
erhem-zorilgo
Uria
Vilcgilgeenii-standart
2010-zorilt-ban
bid-martahgvi
hurungu-zublumj
2009-vil-ajiillaa-tailan
2009-hudaldaa-talian
2010-hudaldaa-tulubluguu

Хоногийн нөхцөл байдлын товч мэдээ

- Нийслэл хотын хэмжээнд 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 532 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлээс бусдын биед гэмтэл учруулах-1, хулгайлах-7, булаах-1, танхайрах-10, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтийн журмын эсрэг хэрэг-14 бүртгэгдэв.
- Улсын хэмжээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хэвийн бус байсан, нийгмийн хэв журам зөрчсөн иргэдийн дуудлага мэдээллээр 157 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

126-250

baitsaagchKOM

article thumbnailАудитын гэрчилгээ
2010-04-01

-   Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ]


article thumbnailЗам тээврийн осолд холбогдсон бол хаана хандах вэ?
2009-09-16

              Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ]


article thumbnailХүүхдийг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар  [ ... ]


article thumbnailАрхидан согтуурахаас урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх
*   Дэлгүүр, ба [ ... ]


article thumbnailХулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

А. Иргэдэд *   Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах
*   Гэр, орон сууцаа аль болох  [ ... ]


article thumbnail126 дугаарын утсанд хандана уу
2009-06-02

ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ]


-
    NeeltteiZasaglalPmisGOVXZDXYamIAAC
    ETSGNHJHAZTSGSATG
    AcademyNTSGb-mstb-autobaaz
    bayanulgiitumurzam-logoDHSHABH