Авто бааз
Мэндчилгээ Хэвлэх И-мэйл
autobaazdaga-      Анх 1926 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харъяанд америкийн "Дож" маркийн 2 автомашин, 5 жолоочийн  орон тоо батлагдаж байсан үеэс өнөөгийн цагдаагийн ерөнхий газрын автобааз хүртэл түүхэн хөгжлийн хугацаанд тус автобаазын үе үеийн бүтээлч хамт олон төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс орныг батлан хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах үйл хэрэгт ямагт тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж ирсэн баатарлаг уламжлалтай билээ. ЦЕГ-ын автобаазын бүтэц зохион байгуулалт, үйл ажилгаааны  талаар та бүхэндээ энэхүү цахим хуудсаар  толилуулж байгаадаа баяртай байна.

-      Монголын цагдаагийн автобаазын үе үеийн ахмадууд, нийт бие бүрэлдхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа тус цахим хуудсаар зочлогч эрхэм танд чин сэтгэлийн халуун мэндчилгээг  өргөн дэвшүүлье.

 

Цагдаагийн ерөнхий газрын автобаазын дарга,

цагдаагийн хурандаа С.Чинзориг

 
Хөдөлмөрийн хамт олон ба автобааз Хэвлэх И-мэйл

- Автобааз үйл ажиллагааныхаа гол хөдөлгөгч хүч болсон инженер техникийн ажилтнууд, жолооч, засварчдынхаа залгамж чанарыг хадгалж, тэд-ний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, тэргүүний хүмүүсийнхээ ажлын арга барилыг түгээн дэлгэрүүлэх талаар байнга анхаарч ирсэн эртний уламжлалтай юм. Боловсон хүчний бодлого чиглэлээ тодорхойлж, ажлын байрны шаардлага хангасан хүмүүсээр хүний нөөцөө бэхжүүлж, тэднийг ажилд нь сургаж дадлагажуулах, эрх ашгийг нь хамгаалах, байгууллага-хамт олны харилцан үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулахад байгууллагын захиргаа ямагт анхаарч ажилладаг.

Дэлгэрэнгүй...
 
Албадууд Хэвлэх И-мэйл

- Хүний нөөцийн алба:

Манай байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт бүрдүүлэлтийн гол хэсэг нь бидний үйл ажиллагаанд тавьсан эрхэм зорилго болох “Цагдаагийн байгууллагыг үндсэн үүргээ биелүүлэхэд нь шуурхай үйлчилж, техникийн бэлэн байдлыг ханган, автомашины ашиглалтанд тавих хяналтыг өндөржүүлэхэд оршино” гэж тодорхойлж үйл ажиллагаандаа мөрдөж ирсэн. Цагдаагийн байгууллагын хэтийн бодлого, стратеги төлөвлөгөөтэй уялдсан уян хатан зохион байгуулалтын бүтэц орон тооны төслийг 2009-2013 хүртэл хийснээр хүний нөөцийн төлөвлөлтийн оновчтой тогтолцоог зөв бүрдүүлэн ажилдаа мөрдөж байна.

Дэлгэрэнгүй...
 
Өнөөгийн автобааз Хэвлэх И-мэйл

- Тус автобааз нь Цагдаагийн ерөнхий газрын автобааз болж шинэ зохион байгуулалтад орж үндсэн үүрэг, үйлчилгээний хүрээ нь өөрчлөгдөн шинэчлэгдсэнээсээ хойш эдүүгээ 20 дахь жилийнхээ босгон дээр тулж ирээд байна. Тус бааз өнөөдөр 230 гаруй бие бүрэлдэхүүн, 370 гаруй машинтайгаар ажил үүргээ гүйцэтгэж Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Хэрэг бүртгэх газар, Замын цагдаагийн газар, Хөдөлгөөнт эргүүлийн газар, Дотоодын цэргийн штаб, Нийслэлийн цагдаагийн газар, түүний харъяа газар, хэлтсүүдэд автомашинаар үйлчилж, техникийн шуурхай бэлэн байдлыг хангаж ажиллах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.

Дэлгэрэнгүй...
 
Автобаазын түүх-алдар гавъяаны түүх мөн Хэвлэх И-мэйл

-    Цагдаагийн ерөнхий газрын автобааз гэж нэрлэгдэн  үйл ажиллагаагаа явуулж байгаа тус бааз тулгын чулуугаа тулж үүсч байгуулагдсанаасаа хойш 80 гаруй жилийн намтар түүхээ шастирлан туурвисааар өнөөгийн өндөрлөгт хүрч иржээ. Монгол оронд үндэсний хувьсгалын ялалтыг бэхжүүлэх, шинэ төр засгийг төвхнүүлэх , улс орны тусгаар тогтнолыг тунхаглах, бүгд найрамдах засаглалыг тогтоох зэрэг нийгмийн их өөрчлөлтийн торгон гарааны үед тус автобаазын үндэс суурь нь тавигдаж үүсч, хөгжиж ирсэн түүхтэй ажээ.

Дэлгэрэнгүй...
 


Та гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн улмаас хохирвол ямар арга хэмжээ авах вэ?
 

Вэб тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр190
mod_vvisit_counterӨчигдөр696
mod_vvisit_counterДолоо хоногт886
mod_vvisit_counterСард4392
mod_vvisit_counterБүгд225923
Манайд 11 зочид онлайн
hayag-utas

irgediin-hubaari-220

alsiin-haraa
erhem-zorilgo
Uria
Vilcgilgeenii-standart
2010-zorilt-ban
bid-martahgvi
hurungu-zublumj
2009-vil-ajiillaa-tailan
2009-hudaldaa-talian
2010-hudaldaa-tulubluguu

Хоногийн нөхцөл байдлын товч мэдээ

- Нийслэл хотын хэмжээнд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 555 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлээс хулгайлах-10, булаах-1, танхайрах-8, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтийн журмын эсрэг хэрэг-16 бүртгэгдэв.
- Улсын хэмжээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хэвийн бус байсан, нийгмийн хэв журам зөрчсөн иргэдийн дуудлага мэдээллээр 192 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

126-250

baitsaagchKOM

article thumbnailАудитын гэрчилгээ
2010-04-01

-   Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 38.2, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын төсв [ ... ]


article thumbnailЗам тээврийн осолд холбогдсон бол хаана хандах вэ?
2009-09-16

              Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана. - Сүхбаатар дүүрэг 93021440 - Чингэлтэй дүүрэг [ ... ]


article thumbnailХүүхдийг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар, ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар  [ ... ]


article thumbnailАрхидан согтуурахаас урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

*    Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх
*   Дэлгүүр, ба [ ... ]


article thumbnailХулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
2009-08-24

А. Иргэдэд *   Баяр, цэнгүүн, бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй, найдвартай газар хадгалуулах
*   Гэр, орон сууцаа аль болох  [ ... ]


article thumbnail126 дугаарын утсанд хандана уу
2009-06-02

ИРГЭН ТАНД - Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"- [ ... ]


-
    NeeltteiZasaglalPmisGOVXZDXYamIAAC
    ETSGNHJHAZTSGSATG
    AcademyNTSGb-mstb-autobaaz
    bayanulgiitumurzam-logoDHSHABH