|
|
Чиг үүрэг-Үйл ажиллагаа: |
|
|
|
2009 оны 8-р сарын 30, Ням гариг, 06:06 |
|
* Гарсан гэмт хэргийн статистик мэдээллийн сан бүрдүүлж, түүний хөдөлгөөн, чиг хандлагыг сар бүр гаргаж үнлэлт дүгнэлт хийж төр засгийн болон ЦЕГ-ын удирдлагыг эрүүгийн нөхцөл байдлын шаардлагатай мэдээлэлээр хангах. * Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн мэдээллийн ба архивын сан байгуулж, шүүх, прокурор, авлигатай тэмцэх, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд лавлагааг өгөх. * Цагдаагийн байгууллагын мэдээллийн технологийн стратегийг боловсруулах, цахим мэдээлэл болон нэгдсэн сүлжээний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэх, ашиглалтанд хяналт тавих. * Цагдаагийн байгууллагын өгөгдлийн сангийн бүтэц, программ хангамжийг боловсруулах ажлыг зохион байгуулах.
Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст Мэдээлэл, судалгааны байцаагч нар ажиллаж, тухайн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо бүртгэл хөтлөн, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, засаг захиргааны удирдлага, хууль сахиулах байгууллага, албан тушаалтныг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах үүргийг хэрэгжүүлж байна.
|
|
|
Түүхэн товчоо |
|
|
|
2009 оны 8-р сарын 30, Ням гариг, 06:03 |
|
- Сайд нарын зөвлөлийн 1966 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 422 дугаар тогтоолоор Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах ажлыг улсын хэмжээнд 1967 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хийлгэх болсноор энэ ажил эрхэлсэн тусгай тасгийг байгуулж, гарч байгаа эрүүгийн гэмт хэргийн байдалд дүн шинжилгээ хийж ажиллах болсон байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Байгууллагын танилцуулга |
|
|
|
2009 оны 8-р сарын 30, Ням гариг, 06:01 |
|
- Мэдээлэл, судалгааны алба нь цагдаагийн байгууллага үүссэн үеэс анх бий болж, 1967 оныг хүртэл бие даасан алба болон зохион байгуулагдалгүй бусад албаны харъяанд гэмт хэргийн тоо бүртгэл хөтлөн, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, төр засаг, цагдаагийн удирдлагыг мэдээллээр хангах үүрэгтэйгээр ажиллаж байсан байна.
- Энэ үед цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд тус тусдаа тоо бүртгэл хөтөлж байсан бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн нэгдсэн тоо бүртгэл, судалгаа хийдэггүй байжээ.
- МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны /хуучин нэрээр/ 1965 оны 305 дугаар тогтоолд гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улам сайжруулах, гэмт хэргийн гаралт, түүнд нөлөөлж байгаа шалтгаан нвхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гүн гүнзгий судалж, эрүүгийн гэмт хэргийн болон урьдчилан сэргийлэх тоо бүртгэл хөтлөн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах аппаратыг Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дэргэд байгуулахыг заасан нь манай албыг бие даан хөгжих үндэсийг тавьжээ.
- Манай алба үүсч байгуулагдсан цагаасаа цагдаагийн зарим алба /штаб, Эрүүгийн цагдаагийн газар, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, Тамгын газар/-нд харъяалагдан харилцан адилгүй үүрэг гүйцэтгэж иржээ. |
|
|
|
|
|
|