|
Төмөр замын дахь цагдаагийн хэлтсээс өртөө зангилаадад ажиллаж буй алба хаагчдын дунд зохион явуулсан сургалт, өдөрлөг |
|
|
- Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын "Сахилга ёс зүй харилцааны ур чадварыг дээшлүүлэх" хөтөлбөрийн хүрээнд төвөөс алслагдсан өртөө зангилаадад ажиллаж буй алба хаагч нарын ажлын онцлог, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг нь шийдвэрлэх, саналыг нь авах, 2009 оны 08 сарын 07-ны өдрийн ЦЕГ-ын даргын № 403 тоот тушаалаар батлагдсан"Цагдаагийн байгууллагын ажил,үйлчилгээний стандарт"-ыг үндэслэн төмөр замын онцлогт тохирсон үйл ажиллагааны стандартыг бий болгон хэвшүүлэх ,төмөр замчид болон зорчигч үйлчлүүлэгч нарт ажлынхаа онцлогийг хүргэх, мэдээлэл өгөх, түүнтэй холбоотой үйл ажиллагааны талаар алба хаагчид болон иргэдэд сурталчлах зорилгоор ЦЕГ-ын Нийгмийн Хэв Журам хамгаалах газрын Бодлого зохицуулалтын хэлтэстэй хамтран өртөө зангилаадад ажиллаж буй алба хаагчдын уулзалт, сургалт, өдөрлөгийг 2009.09.18-с 20-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион явуулав.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Товч танилцуулга |
|
|
|

- Төмөр замын байгууллага үүсэн байгуулагдсан цаг үеэс улбаатайгаар төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам хамгаалх ажил зайлшгүй шаардагдаж байсныг тэр үеийн төр засаг анхааралдаа авч Зөвлөлт Холбоот улсын /хуучин нэрээр/ хүч хөрөнгөөр Наушка-Улаанбаатарын чиглэлд 402 км урт төмөр зам тавьж, 1949 оны 11-р сард ашиглалтанд оруулснаар улс ардын аж ахуйн шинэ салбарт өөрийн онцлогоос үүсэн гарч болох гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван байдлыг сахиулах мэргэжлийн алба байгуулах үүргийг Засгийн газраас ДЯЯ -нд өгчээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Үйл ажиллагааны стандартыг тогтоон, нийтэд сурталчилах чиглэлээр |
|
|
|
- ЦЕГ-ын харьяа төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын албаны алба хаагчид нь бусад цагдаагийн алба хаагчдын нэгэн адил хууль тогтоомж, дүрэм, журам, заавраар тогтоож өгсөн ажил үүрэг , хэм хэмжээг сахин ажиллахын зэрэгцээ тодорхой төрөл чиглэлийн үйлчилгээний байгууллагыг түшиглэн ажилладаг тул үйл ажиллагааны стандартыг бий болгох , зарим зүйлийг тусгайлан алба хаагчдад нэг бүрчлэн зааж сургах , төмөр замчид болон зорчигч үйлчлүүлэгчдэд ажлынхаа онцлогийг хүргэх, мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
|