|
Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчид өгөх зөвлөмж |
|
|
|
2009 оны 12-р сарын 18, Баасан гариг, 13:17 |
|
Нэг. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч этгээд гэж хэн бэ?
- Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар дор дурдсан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана. Үүнд:
- 1.1 Төрийн улс төр, захиргаа, тусгай албан тушаалд байнга, эсхүл түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон албан хаагч /Төрийн албаны тухай хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид/,
- 1.2 Төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон захиргааны албан тушаалтан;
- 1.3 Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий захирал;
- 1.4 Төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах болон гүйцэтгэх ажилтан
- 1.5Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Зам тээврийн осолд холбогдсон бол хаана хандах вэ? |
|
|
|
2009 оны 9-р сарын 16, Лхагва гариг, 15:56 |
|

Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана.
- Сүхбаатар дүүрэг 93021440
- Чингэлтэй дүүрэг 93021640
- Баянгол дүүрэг 93021341
- Хан-Уул дүүрэг 93021240
- Баянзүрх дүүрэг 93021140
- Сонгинохайрхан дүүрэг 93021540 утсаар мэдэгдэх буюу Замын цагдаагийн газрын жижүүрийн 124, 70112100, 93021121 дугаарын утсанд хандана уу. |
|
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ |
|
|
|
2009 оны 9-р сарын 15, Мягмар гариг, 13:05 |
- Цагдаагийн байгууллага, ажилтан, албан хаагчдаас Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, цагдаагийн байгууллагын стратегийн зорилтыг хангахад энэхүү үйлчилгээний стандартын зорилго оршино.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Ял шийтгэгдсэн эсэх тухай "Тодорхойлолт"-ыг олгох тухай |
|
|
|
2009 оны 8-р сарын 30, Ням гариг, 06:09 |
|
Иргэдэд хүргэх зар, сонордуулга, сэрэмжлүүлэг:
Мэдээлэл, судалгааны төвөөс ял шийтгэгдсэн эсэх тухай "Тодорхойлолт"-ыг олгохдоо:
* Иргэдээс иргэний үнэмлэх, 16 насанд хүрээгүй иргэнд төрсний гэрчилгээ, эсвэл Иргэний бүртгэл мэдээллийн үндэсний төвийн иргэний баримтын төв архивын төрсний бүртгэлийн лавлагаа, гадаадын иргэдэд тухайн улсын гадаад паспорт, цагаач иргэдэд байнга оршин суух үнэмлэх зэргийг үндэслэнэ.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу шүүхээр ял шийтгэгдэж байсан хүмүүст ял шийтгэгдсэн эсэх тухай лавлагаа олгохдоо:
* Ялтайд тооцогдох хугацаа дууссан тохиолдолд "Тодорхойлолт"-ыг ял шийтгэлгүй гэж олгох ба тухайн этгээдийн урьд ял шийтгэгдэж байсан тухай мэдээлэл манай санд бүртгэлтэй хэвээр байна.
* Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тухайн этгээдийн ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа дууссанаас үл хамаарч ялтай байдлыг хэвээр гаргаж өгнө.
* "Тодорхойлолт" нь олгосон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна.
* Орон нутгийн иргэд тодорхойлолт авахаар бол иргэний үнэмлэхний хуулбар, мөнгө тушаасан баримт зэргийг орон нутгийн цагдаагийн байгууллагаар дамжуулан авч болно.
Анхааруулах нь:
Ял шийтгэгдэж байсан хүмүүс тодорхойлолтыг өөрийн биеэр ирж авч байх шаардлагатай.
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 2-с 1 |