
|
МЭНДЧИЛГЭЭ
- Ирж буй шинэ оны баярын мэндийг иргэд та бүхэнд болон цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмадууд, тэдний гэр бүлийнхэнд хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
- Өнгөрч буй 2011 он улс орны болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагын түүхэн тэмдэглэлт үйл явдал тохиосон онцлог жил байлаа.
- 2011 онд цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангах хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ амжилттай хэрэгжүүллээ.
- Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр дүн, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, эрх ашгийг хангахад анхаарч ажиллаа.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллага цаашид мэргэшсэн чадварлаг алба хаагчидтай, ажил, үйлчилгээ нь нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, гадаад орнуудын мэргэжлийн байгууллагуудын жишигт хүрсэн байгууллага болох зорилгоо биелүүлж ажиллах болно.
- Та бүхэнд амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,
ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ,
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИР
Улаанбаатар хот
2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
|
- Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэх чиглэлээр "Цагдаагийн байгууллага иргэдийг сонсож байна" шууд нэвтрүүлгийг "Авто радио 96.3ФМ"-ээр 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нээж, нэвтрүүлгийг сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт 12.00-13.00 цагт тогтмол явуулж байна.