news-sar-shine-copy

Цагдаагийн байгууллагын хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн шилдэг алба хаагчдыг тодрууллаа Хэвлэх И-мэйл
news-2011-12-28-shagnal-1
- ЦЕГ-ын хурлын танхимд 2011 оны ажлын үр дүнгээр хамт олноо хошуучлан хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн шилдэг алба хаагч, оны онцлох алба хаагчаар шалгарсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болов.

- Ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын удирдлага болон Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын байгууллагын алба хаагчид оролцов.

- ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Д.Сандаг-Очир ажлын амжилтаараа хамт олноо хошуучилсан алба хаагчдад шагналыг гардуулж баяр хүргэж хэлсэн үгэндээ "...Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажлыг зохистой зохион байгуулж ажилласнаар энэ оны эхний 11 сарын байдлаар гэмт хэргийн гаралт 1.9 хувиар буурч, илрүүлэлт 14.5 хувиар өссөн байна. Энэ онд Засгийн газраас цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий нэгж, алба хаагчдын ажил, үйлчилгээний жишиг нормыг тогтоосон нь алба хаагчдын ажлын ачаалал тэнцвэржиж, үр дүн дээшлэх нөхцөл бүрдэв. Мөн Засгийн газраас "Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр"-ийг баталж хэрэгжүүлж байна." гээд цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүсэн ерөөв.

news-2011-12-28-shagnal-2

news-2011-12-28-shagnal-4

news-2011-12-28-shagnal-5

news-2011-12-28-shagnal-6

news-2011-12-28-shagnal-7

news-2011-12-28-shagnal-8

news-2011-12-28-shagnal-9

2011 онд дараах алба хаагчид ажлын үр дүнгээр шалгарчээ

Нэг. "Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч"-аар:

1. Хөдөлмөрийн тэргүүний удирдах ажилтнаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж,

2. Хөдөлмөрийн тэргүүний Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчаар ЭЦГ-ын 5-р хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч А.Наранбаатар,

3. Хөдөлмөрийн тэргүүний Мөрдөн байцаах албаны алба хаагчаар БГДЦХ-ийн Мөрдөн байцаах 2-р тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Баттөмөр,

4. Хөдөлмөрийн тэргүүний Нийгмийн хэв журам хамгаалах албаны алба хаагчаар НХЖХГ-ын Тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаа, ахлагч Н.Мөнгөнтулга,

5. Хөдөлмөрийн тэргүүний Санхүү, ар талын албаны алба хаагчаар Дорнод аймгийн цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч А.Солонго,

6. Хөдөлмөрийн тэргүүний Замын цагдаагийн албаны алба хаагчаар СХДЦХ-ийн ЗЦТ-ийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мягмарбат,

7. Хөдөлмөрийн тэргүүний Хэрэг бүртгэх албаны алба хаагчаар СБДЦХ-ийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Ю.Энхээ,

8. Хөдөлмөрийн тэргүүний Дотоодын цэргийн алба хаагчаар 805-р ангийн штабын орлогч, ахмад Ц.Энхболд,


Хоёр. "Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагч"-аар:

1. Шилдэг хэсгийн төлөөлөгчөөр Төв аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Угтаалцайдам сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Болдбаатар,

2. Шилдэг эрүүгийн төлөөлөгчөөр Хэнтий аймгийн цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Сүхболд,

3. Шилдэг мөрдөн байцаагчаар Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч М.Болдбаатар,

4. Шилдэг хэсгийн байцаагчаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мэндбаяр,

5. Шилдэг хэв журмын цагдаагаар НХЭГ-ны эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Баярсайхан,

6. Шилдэг цагдаа-зохицуулагчаар ЗЦГ-ын шөнийн эргүүлийн тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Мэгзэр,

7. Шилдэг цагдаа-жолоочоор Автобаазын цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Пүрэвдорж,

8. Шилдэг мэдээлэл, технологийн ажилтнаар ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхдорж,


Гурав. "Оны онцлох алба хаагч"-аар:

1. Гэмт хэргийн тухай хамгийн үнэтэй мэдээлэл авсан алба хаагчаар ЭЦГ-ын 4-р хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Баярбат,

2. Хамгийн уран нарийн аргаар гэмт хэрэг илрүүлсэн алба хаагчаар ЭЦГ-ын 3-р хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Азжаргал,

3. Хамгийн сонор сэрэмжтэй алба хаагчаар ЗЦГ-ын Тусгай хамгаалалтын тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Энхболд,

4. Хамгийн шуурхай алба хаагчаар ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч З.Бат-Эрдэнэ

5. Оны онцлох харуулчнаар Дотоодын цэргийн 05-р ангийн харуулчин, дэд ахлагч Ч.Хатанбаатар,

6. Оны онцлох тамирчнаар Биеийн тамир, спортын "Хүч" хорооны чөлөөт бөхийн тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа,

7. Оны онцлох уран бүтээлчээр Цагдаагийн олон нийтийн сургалт, соёлын төвийн "Сүлд" чуулгын хөгжимчин, цагдаагийн ахлах ахлагч Ж.Даваацэрэн,


ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ


 
button-tsb
button-martahgvi
button-elselt
button-irged
button-law
button-tender
button-todor
button-arhib
police-90
dotood-90

Спортын наадам

sportiin-ih-naadam-2011
alsiin-haraa
erhem-zorilgo
Uria
Vilcgilgeenii-standart
2012-hudaldaa-tulubluguu

"Цагдаагийн байгууллага иргэдийг сонсож байна" шууд нэвтрүүлэг

- Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэх чиглэлээр "Цагдаагийн байгууллага иргэдийг сонсож байна" шууд нэвтрүүлгийг "Авто радио 96.3ФМ"-ээр 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нээж, нэвтрүүлгийг сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт 12.00-13.00 цагт тогтмол явуулж байна.

Хайлт

aboutMPLC

Нэвтрэх



irgediin-hubaari-220

baitsaagchKOM

hayag-utas

126-250

bannerTZ

NeeltteiZasaglalPmisGOVXZDXYamIAAC

ETSGBanner-Murdunbanner-NJHHGZTSG
SATGb-mstNTSGb-autobaaz
Banner-SWATDHSHABHbayanulgiidarhan-banner
dornod-aimag-bannerbanner-dornogobiuvurhangaiplclink-tub-aimag
khentiitumurzam-logobayanzvrkh