
| Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдыг төрийн дээд шагнал одон медалиар шагнав |
|
|
|
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 100 жил, Хууль зүй, дотоод хэргийн яамны 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллан хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж байгаа Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын зарим алба хаагчдыг төрийн дээд шагнал одон медалиар шагнасныг Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагууд гардуулан өгч баяр хүргэв. - "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор Тамга тэмдгийн үйлдвэрийн дарга,цагдаагийн хурандаа Ж.Сайнжаргал нарын 2 алба хаагч, "Цэргийн гавъяаны улаан тугийн одон"-гоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Ядмаа нарын 6 алба хаагч, "Цэргийн гавъяаны одон"-гоор Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Батхүү, Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Энхболд нарын 9 алба хаагч, "Алтан гадас одон"-гоор Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтсийн сантехникийн слесарь С.Шаймурат нарын 3 алба хаагч, - "Цэргийн хүндэт медаль"-иар Дархан -Уул аймгийн Цагдаагийн газрын Шарын голын цагдаагийн тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батдолгор нарын 25 алба хаагч, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын диспетчер Ж.Сэрсэндэмид нарын нийт 47 алба хаагчид шагнагдсан байна. ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ |
- Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэх чиглэлээр "Цагдаагийн байгууллага иргэдийг сонсож байна" шууд нэвтрүүлгийг "Авто радио 96.3ФМ"-ээр 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нээж, нэвтрүүлгийг сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт 12.00-13.00 цагт тогтмол явуулж байна.