
| Хамтран ажиллах гэрээ байгуулав |
|
|
|
- Цагдаагийн ерөнхий газар, Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар хамтран ажиллах гэрээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, Хэнтий аймгийн засаг дарга Ч.Эрдэнэбаатар нар гарын үсэг зурав. - Гэрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн удирдлага, хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулахад хэсгийн төлөөлөгч, сумын засаг дарга,аймгийн цагдаагийн газар гурвалсан гэрээг байгуулж ажиллах, мал хулгайлах болон байгаль орчны тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, архидан согтуурахтай тэмцэх талаар хамтран ажиллах, цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах талаар тусгасан байна. |
- Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэх чиглэлээр "Цагдаагийн байгууллага иргэдийг сонсож байна" шууд нэвтрүүлгийг "Авто радио 96.3ФМ"-ээр 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нээж, нэвтрүүлгийг сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт 12.00-13.00 цагт тогтмол явуулж байна.