/ / ШАЛГАЛТЫН ЗАР

ШАЛГАЛТЫН ЗАР

Цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх мэргэшлийн шалгалтыг 2013 оны 10 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгуулна.

        Зарлагдаж байгаа ажлын байр /албан тушаал/-д тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа, мөн хуульд заасан үндэслэлээр албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн иргэд зарласан сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй.

Цагдаагийн байгууллагад сул байгаа дараах ажлын байранд иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулж авна. Үүнд:

·   Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, ар талын газарт-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нөхөн сэргээх сувилал /Сүүж уул/-ын эмчилгээ эрхэлсэн орлогч, нөхөн сэргээх, физик эмчигээний эмч, гал зуухны дарга бөгөөд ахлах тогооч тус бүр-1;

 ·   Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, холбоо технологийн төвд-Хөдөлгөөнт холбооны техникч, суурь сүлжээний төлөвлөлт хариуцсан инженер, компьютерийн засварын инженер, ахлах программист тус бүр 1;

·   Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд-ахлах зохицуулагч /103/, Телефон холбооны ашиглалтын ахлах инженер, Цахилгаан тэжээл, агааржуулалт хариуцсан ахлах инженер тус бүр 1;

·   Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад Холбооны инженер 2, Эрүүлжүүлэх, баривчлах байрны их /бага/ эмч, их эмч 9, цагдаа-жолооч 63, тээвэр үйлчилгээний жолооч-5, цагдаа-зохицуулагч-18, хэв журмын цагдаа-125, бичээч, бичиг хэргийн эрхлэгч-1, хүний нөөцийн хэрэг хөтлөгч-1, тооцооны нягтлан бодогч-1;

·   Дотоодын цэргийн штабд харуулчин-39, хөгжимчин 1, автозасварчин 1

         Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам” болон зарлагдаж байгаа ажлын байр /сул орон тоо/-нд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг Цагдаагийн байгууллагынwww.police.gov.mn гэсэн цахим хуудсанд байрлуулсан тул Та бүхэн танилцана уу.  

         Бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат:

Цагдаагийн байгууллагын сул ажлын байранд өрсөлдөх иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад 2013 оны 10 дугаар сарын 13 хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

Хоёрдугаар үе шат: Ийнхүү дээрх байдлаар судлагдсан иргэдээс батлагдсан хуваарийн дагуу шалгалт авна. /Шалгалтын бүртгэл, хугацааны талаар нэмэгдэл мэдээлэлийг жич өгнө. /

 Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

·    Өргөдөл

·      Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);

·      Дээд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

·      Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

·      Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

·       Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбар хамт/

·       3 үеийн түүх;

·      Сурагчийн хувийн хэрэг;

·      Оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт;

·      Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь;

·      4х6 хэмжээний 4% зураг;

 Бичиг баримт дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй. Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.  

 Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. 

 Мэргэшлийн шалгалттай холбоотой ажлын байрны сул орон тооны мэдээлэл, бүрдүүлэх материал, бүртгүүлэх хугацаанаас бусад шаардлагатай асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэс 70114906 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл тус тус авч болно

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШААРДЛАГАТАЙ

АЖЛЫН БАЙР, ТАВИГДАХ ШААРДЛАГА /ҮЗЭХ/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

Статистик мэдээ
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
Эрэн сурвалжилж байна