/ / ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ТУРШЛАГА СУДАЛЛАА

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ТУРШЛАГА СУДАЛЛАА

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ТУРШЛАГА СУДАЛЛАА

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвд ажиллаж, туршлага судаллаа.

Тус цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Т.Лхагвадорж, Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Э.Отгонбаяр нар туршлага судалж, мэдээ бичих, мэдээлэл боловсруулах, нэвтрүүлгийн эвлүүлэг хийх, зураг авах болон гэрэл зураг хэрхэн авах тухай сургалтад хамрагдав.

Тэд найман хоногийн хугацаанд багагүй туршлагажин хэвлэл мэдээллийн салбарын тухай ойлголттой болж мэдээ бичих, мэдээлэл цуглуулах, боловсруулах, нэвтрүүлгийн зураг авах, эвлүүлэг хийх, телевиз болон бусад хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх зэрэгт суралцаж, тодорхой хэмжээний мэдлэгтэй боллоо. Энэ талаар Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Т.Лхагвадорж “Хэвлэл, мэдээлэл гэхээр цагдаагийн сургууль төгссөн хүний хувьд хол сонсогдож байлаа. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагын хэвлэл, мэдээлэл хариуцсан алба хаагчид хэрхэн ажиллаж, ямар чиг үүрэг гүйцэтгэдэг гэдгийг “халуун цэг”-ээс нь харлаа. Орон нутгийн цагдаагийн байгууллагадаа олон нийттэй харилцах чиглэлээр шинэлэг санаа, сэдэл олж авлаа. Олзуурхууштай томилолт байлаа” гэж ярьсан.

Харин Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Э.Отгонбаяр “Өмнө нь цагдаагийн байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээ бичихдээ яг аль талаас нь бичиж хүмүүст хүргэх вэ гэж их боддог байсан. Энд ирснээр мэдээг хэрхэн бичдэг, мэдээний “лийд” гэж байдаг юм байна гээд олон зүйл мэдэж авлаа. Бид аймгийн цагдаагийн газрын даргын тушаалаар туршлага судлах, шинэ зүйл олж мэдэх, суралцах үүрэгтэй ирсэн. Мэдэхгүй, чадахгүй юм олон байлаа. Суралцлаа. Ер нь бусад газар ч энэ туршлагыг хэрэгжүүлвэл зүгээр санагдсан” гэв.

Мөн алба хаагчид Монголын үндэсний гэрэл зургийн танхимын дэргэдэх “Шавь” сургалтад хамрагдаж гэрэл зургийн талаар онолын мэдлэг болон практик туршлага хуримтлуулсан юм.

Статистик мэдээ
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
Эрэн сурвалжилж байна