/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ СУРГАГЧ АХЛАГЧ НАР БЭЛТГЭГДЛЭЭ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ СУРГАГЧ АХЛАГЧ НАР БЭЛТГЭГДЛЭЭ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ СУРГАГЧ АХЛАГЧ НАР БЭЛТГЭГДЛЭЭ

Монгол Улсын Их Хурлаар Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан. Энэ хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.4 дэх хэсэгт цагдаагийн бага цолд "цагдаагийн тэргүүн ахлагч", "сургагч ахлагч"-ийн цолыг шинээр нэмж тусгасан.

Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэтгэл ажлын хүрээнд "Сургагч ахлагч" нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд зайлшгүй шаардлагатай эерэг хандлагыг төлөвшүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцах, ярих илтгэх чадварыг дээшлүүлэх, удирдан зохион байгуулах, манлайлах чадвар эзэмшүүлэх зорилгоор таван хоногийн модуль /вакумжуулсан/ сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу өнгөрөгч хоёрдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Сургалтын төвд амжилттай зохион байгууллаа.

"Сургагч ахлагч" нь тухайн нутаг дэвсгэр, нэгж байгууллагын даргын зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэж, байгууллагын удирдлагад ахлагч бүрэлдэхүүний сургалт, хөгжлийн үйл ажиллагаа, нийгмийн асуудал, тогтвор сууршилтай ажиллах, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, зөвлөх, тэдний дуу хоолой болж ажиллах юм. Түүнчлэн Хууль сахиулахын их сургуулийн Хүндэт доктор, хошууч генерал Ч.Амарболд, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын тэргүүн ахлагч Д.Оюунболд, Н.Энхбаяр нар "Ахлагч бүрэлдэхүүний цагдаагийн албанд эзлэх байр суурь", "Монгол Улсын Зэвсэгт хүчний Ахлагчийн алба" зэрэг сонирхолтой сэдвүүдээр хичээл зааж, ярилцлага өрнүүллээ.

Алба хаагчдын мэдлэгийг дээшлүүлэхээс гадна тэдний бие бялдрыг хөгжүүлэх, бие хамгаалах, албаны бэлэн байдал, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, хүндрүүлсэн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэх сэтгэл зүйн бэлтгэл зэрэг дадлага сургалтуудыг шөнийн цагаар тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж явуулснаараа чухал ач холбогдолтой боллоо.

Гэрчилгээ гаруулах ёслолын арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар Ч.Болдбаатар, Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батзогсох, Сургалын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нар болон суралцагчдын ар гэрийнхэн оролцсон юм.

 
 
 
 
Статистик мэдээ
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
  • 2016 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 41378
    Гэмт хэрэг: 2243
    Захиргааны зөрчил: 94916
    Согтуугаар саатуулагдсан: 6820
  • 2016 оны 11 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 41325
    Гэмт хэрэг: 2485
    Захиргааны зөрчил: 93857
    Согтуугаар саатуулагдсан: 7248
Эрэн сурвалжилж байна