/ / 124 АЛБА ХААГЧ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

124 АЛБА ХААГЧ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

124 АЛБА ХААГЧ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Сургагч багш бэлтгэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Сургалт заах арга зүй-технологи” сэдэвт сургалт өнөөдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Төмөр зам дахь цагдаагийн газрын хурлын зааланд эхэллээ.

Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвөөс Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгуулж буй тус сургалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсүүдийн төрөл мэргэжлийн 124 алба хаагч хамрагдаж байна.

Энэхүү сургалт цагдаагийн алба хаагчид тодорхой шинжлэх ухааны мэдлэг, мэргэжлийн ур чадварыг эзэмшихэд ямар бэрхшээл тохиолддог түүнийг багш хэрхэн зааж, чиглүүлж, сургалтын арга зүйг хэрхэн үр дүнтэй эзэмшүүлэх-технологийг танилцуулах, хэрэгжүүлэх дэмжих зорилготой юм. Алба хаагчид тус сургалтад хамрагдсанаар сургагч багш нарын заах арга зүй, сургалтыг явуулах технологи сайжирч, цаашид цагдаагийн байгууллагын 2017 оны сургалтыг тасралтгүй, чанар үр дүнтэй зохион байгуулахад чухал ач холбогдолтой байна. “Сургалт заах арга зүй-технологи” сэдэвт сургалт маргааш ч /2017.03.16/ үргэлжилнэ.

Статистик мэдээ
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
  • 2016 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 41378
    Гэмт хэрэг: 2243
    Захиргааны зөрчил: 94916
    Согтуугаар саатуулагдсан: 6820
  • 2016 оны 11 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 41325
    Гэмт хэрэг: 2485
    Захиргааны зөрчил: 93857
    Согтуугаар саатуулагдсан: 7248
Эрэн сурвалжилж байна