/ / УНГАР УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

УНГАР УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

УНГАР УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Акош Мадариг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга, консул Карой Домонкош, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан, мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Сүхболд нар байлцав.

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсын цагдаагийн байгууллагад Унгар Улсын цагдаагийн алба хаагчийн иж бүрэн дүрэмт хувцсыг дурсгал болгон бэлэглэлээ. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар цагдаагийн байгууллагын дурсгалын зүйл гардуулж, хоёр улсын цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилладаг Ноён Элчин сайд Акош Мадари болон тус Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Статистик мэдээ
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
Эрэн сурвалжилж байна