/ / “МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

“МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Мансууруулах бодистой тэмцэх албаны төлөөлөгчид тус албанаас Монгол Улсын цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” төслийн бэлтгэл ажлыг хангах, нөхцөл байдлын судалгаа хийх, төслийн үндэслэлийг тодорхойлох зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газарт айлчиллаа.

Мансууруулах бодистой тэмцэх албаны төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар тус тус хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Айлчлалын хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах мөрдөн байцаагч Ким Жин-Хак тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын цагдаагийн байгууллагын мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиг үүрэг бүхий алба, нэгж болон Сургалтын нэгдсэн төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

“Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” төслийн хүрээнд БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын Мансууруулах бодистой тэмцэх албанаас Монголын Улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдын мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чадавхийг сайжруулах чиглэлээр сургалт, туршлага судлах харилцан айлчлал зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглагддаг орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөс гадна, БНСУ-ын хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлийн эсрэг сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг зохион байгуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх юм.

Статистик мэдээ
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
Эрэн сурвалжилж байна