/ / МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу цагдаагийн байгууллага болон Монголын Өмгөөлөгчдийн холбооны ажлын уялдаа холбоог хангаж, харилцан дэмжлэг үзүүлэх, бодит үр дүнд хүрэхэд Санамж бичгийн зорилго орших юм.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр, тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа болон Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Батзоригт, Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх Д.Цэндсүрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар “Өнөөдөр онцгой чухал үйл ажиллагаа болж байна. Цагдаагийн ерөнхий газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хангахад хуулийн дагуу хамтран ажиллахаар боллоо. Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу манай холбооноос эрхлэн гаргадаг “Өмгөөлөгч” сэтгүүлээр дамжуулан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлнэ. Хоёр байгууллага хүний эрхийг хамгаалах талаар хамтран сургалт зохион байгуулах гэх мэтээр хамтын ажиллагаагаа явуулах юм” гэж ярилаа.

Статистик мэдээ
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
  • 2016 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 41378
    Гэмт хэрэг: 2243
    Захиргааны зөрчил: 94916
    Согтуугаар саатуулагдсан: 6820
Эрэн сурвалжилж байна