/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ҮЛ ТАСРАХ АЯЛГУУ”-Д ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“ҮЛ ТАСРАХ АЯЛГУУ”-Д ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“ҮЛ ТАСРАХ АЯЛГУУ”-Д ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын концертын төвийн захирал Монгол Улсын Ардын жүжигчин, Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаагийн санаачилгаар “TV-5” телевизээс “Үл тасрах аялгуу” төслийн хүрээнд зохион байгуулсан “Монгол Улсын төлөө зүтгэе” улсын уралдаанд цагдаагийн байгууллагын алба хаагчид амжилттай оролцлоо.

Уралдааны гуравдугаар шат буюу финалын шалгаруулалтад хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 21 мөрдэст алба хаагч өрсөлдсөнөөс Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Баасанжав дэд байрт шалгарч, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Саруултуяа тусгай байр эзлэв.

Сүүлийн шатанд цагдаагийн байгууллагаас 10, хил хамгаалах байгууллагаас долоо, онцгой байдлын албанаас, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас, Зэвсэгт хүчнээс тус тус нэг алба хаагч шалгаран өрсөлджээ.

Уралдаанд цагдаагийн байгууллагад одоо ажиллаж буй болон ахмад алба хаагчдын төлөөлөл 35 алба хаагч, ажилтан оролцжээ. Тэднээс эхний шатанд 18, дараагийн шатанд 10 алба хаагч, ахмад ажилтан амжилттай өрсөлдөж, сүүлийн шалгаруулалтад тэнцсэн юм.

Статистик мэдээ
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
Эрэн сурвалжилж байна