/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2017.04.26/ Цагдаагийн ерөнхий газрын Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч М.Хүдэрбаатарыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнав.
Мөн 2017 оны нэгдүгээр улиралд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж, онц хүнд гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн алба хаагчдаа шагнаж урамшуулсан юм.

“Цагдаагийн гавьяа” тэмдгээр Мөрдөн байцаах албаны Эрэн сурвалжлах хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтангадас, Багахангай дүүрэг дэх цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Энхтүвшин, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар нарыг шагналаа.

Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа онцгой гавьяа байгуулсан Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнуулсан.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ж.Ганзоригийг ЦЕГ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр, мөн хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Д.Одхүү, Багахангай дүүрэг дэх цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Даштогтох нарыг ЦЕГ-ын “Баярын бичиг”-ээр, Нийслэлийн цагдаагийн газрын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Батжаргалыг ЦЕГ-ын “Спортын алдар” тэмдгээр шагнав.

Статистик мэдээ
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
Эрэн сурвалжилж байна