/ / ХЭНТИЙ АЙМАГТ “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ХЭНТИЙ АЙМАГТ “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ХЭНТИЙ АЙМАГТ “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.


Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас санаачлан Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд зохион байгуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл, улсын хэмжээнд хэрэгжиж байгаа шинэчлэн батлагдсан хуулиудын хэрэгжилт, хөтөлбөрийн бодлого, зорилтын талаар нэгдсэн ойлголтонд хүргэх зорилгоор Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд талуудын оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.


Зөвлөгөөнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, сумдын засаг дарга нар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс , хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нар оролцсон юм.
Тус зөвлөгөөнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Батсайхан нээж, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "Хэнтий аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал цаашид анхаарах асуудлууд" сэдвээр илтгэл тавилаа.

 

Зөвлөгөөний үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах, технологийн дэвшлийг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ашиглах зорилгоор Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт орчин үеийн нисдэг дрон дагалдах хэрэгслийн хамт гардуулан өглөө.
Мөн иргэд олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчилах, гэмт хэрэг, зөрчлийн явц байдлыг мэдээлэх зорилгоор телевизийн нэвтрүүрэг бэлдэх боломжтой "OSMO" маркийн гар дээрээс бичих техник хэрэгсэл, дэлгэцэнд ашиглах iphone6 plus маркийн утас зэргийг хүлээлгэн өгсөн юм.


Энэ төхөөрөмжийг ашигласнаар цагдаагийн байгууллага агаарын эргүүл шалгалт хийж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, баримтжуулах ажлыг газар дээрээс нь нэвтрүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.

Статистик мэдээ
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
Эрэн сурвалжилж байна