/ / МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ДАРГА НАРЫН НЭГ МАГСАР ХУРЦЫН ДУГАРЖАВЫН АМЬДРАЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛЛАА

МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ДАРГА НАРЫН НЭГ МАГСАР ХУРЦЫН ДУГАРЖАВЫН АМЬДРАЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛЛАА

МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ДАРГА НАРЫН НЭГ МАГСАР ХУРЦЫН ДУГАРЖАВЫН АМЬДРАЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛЛАА

 

Монголын цагдаагийн байгууллагын анхны дарга нарын нэг, Зүүн хязгаарыг тохинуулах сайд, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Магсаржавын Дугаржавын тухай эрдэм шинжилгээний болон “Эр бор харцага” баримтат кино хэлэлцүүлэг өнөөдөр Хууль сахиулахын их сургуульд боллоо.

М.Дугаржав нь хувьсгалын эхний жилүүдэд төр, цэрэг, цагдаа, тагнуулын болон дипломатын олон амаргүй ажлыг гүйцэтгэж байсан юм. Тэрээр өөрийн эцэг Ардын Засгийн Шүүх яамны анхны сайд асан, хурц гүн Н.Магсаржавын халааг залган хуулийн болон цагдаагийн байгууллагын үүсэл, хөгжлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Энэ тухай “Эр бор харцага” баримтат-уран сайхны киноны зохиолыг бичсэн Ц.Оюундарь “Монгол Улсын тусгаар тогтнолыг эргэн сэргээх үйлсэд хамаг амьдралаа зориулан зүтгэж яваад харамсалтайгаар хэлмэгдэн хорвоог орхиж, үнэн түүх нь ч мөн өмнөх тогтолцооны үед хүнтэйгээ хамт хэлмэгдэн арчигдаад, он удаан жил өөрөөр бичигдэж явсан, төр нийгмийн нэр зүтгэлтэн, Монгол Улсын анхны Алдарт гавьяат дуучин МагсарХурцын Дугаржавын амьдралын адармаатай түүхийг энэхүү кино өгүүлэх юм” гэлээ.

Тэрээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн төдийгүй Монголын шинэ үеийн дуу хөгжмийн хөгжилд өөрийн төрөлх унаган авьяасаараа үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн их дууч хүн байжээ. М.Дугаржавын зохиосон “Идэр жинчин”, “Жавхлант сүрэг”, “Баян монгол” зэрэг бүтээл одоо ч ард түмний дунд дуулагдсаар байна.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, түүхч З.Лонжид “М.Дугаржавын Монгол Улсын цагдан сэргийлэх байгууллагыг удирдаж байхдаа хийж байсан зүйлсийг энэхүү баримтат-уран сайхны кинонд нэлээн тодорхой тусгасан байна. Энэ хүн цагдан сэргийлэх байгууллагыг удирдаж байхдаа “Шөнийн эргүүл”, “Хөл хорих цаг тогтоох тухай” гэх мэт олон ажлыг хийж байсныг хэлж болно. Тэрнээс гадна цагдаа нараа мэргэжлийн болон биеийн хүчний чиглэлээр боловсруулах, эрүүл мэндийг хамгаалахаар тодорхой зүйлс хийж байсан байдаг” гэж ярилаа.

“Эр бор харцага” хоёр бүлэгт баримтат-уран сайхны кинонд Дугаржавын эцэг, Богдхаант Монгол Улсын их хаан Жавзандамбын монгол бичгийн багш, Ардын засгийн анхны таван яамны нэг болох Шүүх яамны анхны сайд, анхны үндсэн хуулийн эх зохиох комиссын дарга, хуульч, түүхч Хурц дайчин цолтой Магсаржавын тухай болон Дугаржавын хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж, зүүн хязгаарыг төвхнүүлэх гэж дайсантай эцсээ хүртэл тулалдаж явсан түүхийг өгүүлжээ. Түүхч, судлаачдын сүүлийн үеийн судалгаа, баримтууд дээр үндэслэн, урьдын түүх бичлэгт огт дурдагдаж байгаагүй цоо шинэ баримтуудыг ил гаргаж ирснээрээ энэхүү бүтээл онцлог, шинэлэг болсныг киноны анхны үзэгчид онцолж байв.

Статистик мэдээ
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
Эрэн сурвалжилж байна