/ / ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын спортын наадам Буянт-Ухаа спортын ордонд болж байна. Жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг энэ жил Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг угтан Архивын ерөнхий газрын нэрэмжит болгон зохион байгуулж буй юм.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон ХЗДХЯ-ны харьяа агентлаг байгууллагын удирдлагууд оролцлоо.

 

Архивын ерөнхий газрын дэд дарга Г.Билгүүн “Архивын салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж олон ажил хийж байгаагийн нэг нь энэхүү тэмцээн. Тэмцээнд 11 байгууллагын 320 орчим тамирчин хурд, хүч, авьяас, чадвараа сорьж байна. Сункер бильярд, боулингийн тэмцээн болсон. Гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ” гэж ярьсан.

Тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Хууль зүйн туслалцааны төвийн хамтарсан баг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг гэх нийт 11 багийн тамирчид спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргаа тодруулах юм.

 

Тэмцээний нээлтийн үеэр Хууль сахиулахын их сургуулийн багш нар, сонсогчид болон гардан тулааны спортын бяцхан тамирчид үзүүлэх тоглолт үзүүллээ.

Нийт баг тамирчдадаа амжилт хүсье.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна