/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ХҮҮХДҮҮД ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛЫГ Л ХҮСДЭГ

ХҮҮХДҮҮД ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛЫГ Л ХҮСДЭГ

ХҮҮХДҮҮД ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛЫГ Л ХҮСДЭГ

 

Өнөөдөр дэлхийн Гэр бүлийн өдөр /2017-5-15/ Энэ өдрийг тохиолдуулан хүүхэд бүрийг гэр бүл, нийгмийн ээлтэй орчинд хүчирхийллээс ангид өсөхөд олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, нийгмийн амьдралын үнэт нэгж болсон гэр бүл дэх хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” хүүхдийн гар зураг, зохион бичлэг, шүлгийн уралдааныг улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жилийн уралдааны нэгдүгээр шатанд 5000 гаруй бүтээл ирж, хоёрдугаар шатанд 1000 гаруй бүтээлээс шалгарсан 24 бүтээлийн эздэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын хүүхдийн ордонд боллоо.

Уралдаанд 19 аймаг, найман дүүргийн 5-18 насны хүүхдүүд бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний бүтээлээс өнөөгийн улс орны аж байдал, гэр бүл дэх асуудлууд бас хүүхдийн гэгээн ертөнц, хүсэл, мөрөөдлийг тольдож болох аж. Хүүхдүүд гэр бүлдээ аз жаргалыг хүсдэг гэдгээ өөрийн бүтээлдээ шингээжээ.

Гэр бүлийн радио FM-104.5-аас санаачлан Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын “Хүүхдийн хөгжил хамгаалал” хөтөлбөр хамтран уг уралдааныг зохион байгуулж эхэлсэн билээ. 12 дахь жилдээ болсон энэ жилийн уралдааныг Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэр бүлийн радио FM-104.5, Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан юм.

Статистик мэдээ
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
Эрэн сурвалжилж байна