/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ ДӨРВӨН ЦЭГЭЭС ОЛГОДОГ БОЛЛОО

ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ ДӨРВӨН ЦЭГЭЭС ОЛГОДОГ БОЛЛОО

 

Гадаадад зорчих виз хүссэн иргэдэд визний материалыг нь үндэслэн цагдаагийн тодорхойлолт олгодог. Уг тодорхойлолтыг саяхныг хүртэл ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас өгч байсан билээ.

Тэгвэл цагдаагийн тодорхойлолтыг өнөөдрөөс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт олгож эхэллээ. Ингэснээр виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг Лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв болон Драгон салбараас авах боломж бүрдэж байна.

Энэ тухай Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цагдаагийн тодорхойлолтыг дөрвөн газраар олгодог боллоо. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбараас нийслэлийн баруун хэсэгт оршин суудаг иргэд болон Сонгинохайрхан авто вокзалаар үйлчлүүлдэг аймгуудын иргэд үйлчилгээ авах боломжтой. Иргэд гадаадад зорчихыг урьсан урилга, бүрэн бөглөсөн визний материалтайгаа ирээд дээрх төвүүдээр үйлчлүүлээрэй” гэлээ.

Статистик мэдээ
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
Эрэн сурвалжилж байна