/ / ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ӨӨР 50 ГАРУЙ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ӨӨР 50 ГАРУЙ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ӨӨР 50 ГАРУЙ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй өдөрлөг” энэ сарын 17-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү өдөрлөгөөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож үг хэллээТэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт “Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчинг цогцоор нь бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн билээ.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд энэ оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” байх агуулгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэддээ өдөр бүр нээлттэй байж, иргэдтэйгээ аль болох хамтран ажиллах, тэдний эрх, ашиг сонирхлыг хэзээ ямагт хөнгөн шуурхай хангах асуудалд үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулах ажилд иргэдийн санал бодлыг тусгах, яамнаас үзүүлдэг лавлагаа мэдээллээр хангах  ажиллагааг ямар нэгэн саадгүйгээр гүйцэтгэхээр ажлаа зохион байгуулж байна. Нийгэмдээ нээлттэй, иргэндээ ээлтэй эрх зүйн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхэд Та бүхний итгэл дэмжлэг, санал санаачилга бидний хувьд мөнхийн түшиг тулгуур байх болно” гэв.

“Нээлттэй өдөрлөг”-ийн эхний өдөр буюу өнөөдөр ХЗДХЯ, ХХЕГ, ОӨУБЕГ,  АЕГ, ХСИС, ХЗҮХ, Нотариат, хоёр дахь өдөр буюу 18-нд  ЦЕГ, ШШГЕГ, ГИХГ, ШШҮХ, ХЗТТ, ТТАХНЭ зэрэг байгууллага оролцож, иргэдэд тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах юм.

ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТ ОЛГОНО

“Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” нээлттэй өдөрлөгийн үеэр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгоно.

Мөн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сурталчлан ажиллах юм.

Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой залуус, иргэд цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Цагдаагийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, лавлагаа /галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио болон гэрлэн дохио... гэх мэт/-ны талаарх мэдээллийг өгнө.

ЖОЛООДОХ ЭРХ БОЛОН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ БАЙГАА БОЛ Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ИРЭЭРЭЙ

“Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх авч болно. ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төвөөс иргэдэд сургалт явуулж, шалгалт авч, эрх сэргээх үйлчилгээг үзүүлэх юм. Тухайлбал, жолоочийн бүртгэлийн болон жолоодох эрхийн лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж, шалгалт авах, хуучирсан болон хүчинтэй хугацаа дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох ажлыг зохион байгуулж байгуулна.

Мөн хаясан, гээсэн, үрэгдүүлсэн жолооны үнэмлэх нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаад иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол Улсын жолооны үнэмлэх олгоно.

 

ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, лавлагаа /галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио болон гэрлэн дохио... гэх мэт/-ны талаарх мэдээллийг өгч, үйлчилгээ үзүүлнэ.

Иргэн та Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын  “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” уриатай “Нээлттэй өдөрлөг”-т ирэхдээ цагдаагийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг үзэж сонирхоорой.

 

 

Статистик мэдээ
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
Эрэн сурвалжилж байна