/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

ЦАГДААГИЙН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

 

ЦАГДААГИЙН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

 

Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сургалт, зөвлөгөөн өнөөдөр /2017-05-17/ Соёлын төв өргөөнд эхэллээ. Цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдын 60 гаруй хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг.

Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний ур чадвар, харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг дээшлүүлэх, ажлын идэвх санаачилгыг өрнүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх зорилготой энэхүү сургалт зөвлөгөөнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 1000 гаруй ахлагч бүрэлдэхүүн оролцож байна. Тэдний 105 нь 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн шилдэг алба хаагчид юм.

Сургалт, зөвлөгөөнд оролцогчдод “Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн үзэл баримтлал”, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, харилцааны соёл”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын цаашдын бодлого, чиг хандлага, олон нийтийн оролцоо” зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сургалт, зөвлөгөөн маргааш мөн Соёлын төв өргөөнд үргэлжилнэ.

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
Эрэн сурвалжилж байна