/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / С.БЯМБАЦОГТ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ НАРЫГАА ДЭМЖИЖ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ НЬ ШИЙДВЭРЛЭХИЙН ТӨЛӨӨ БАЙНГА АНХААРЧ АЖИЛЛАНА

С.БЯМБАЦОГТ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ НАРЫГАА ДЭМЖИЖ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ НЬ ШИЙДВЭРЛЭХИЙН ТӨЛӨӨ БАЙНГА АНХААРЧ АЖИЛЛАНА

Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний “Цагдаа таны төлөө” хоёр өдрийн сургалт, зевлөгөөн Соёлын төв өргөөнд боллоо.  Монгол Улсын өнцөг булан бүрт ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө үүрэг гүйцэтгэж, ажил үйлсээрээ тэргүүлсэн 1100 ахлагч дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү сургалт, зөвлөгөөнд оролцсон юм.

Энэхүү сургалт, зөвлөгөөнд өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  ахлагч бүрэлдэхүүнд хандаж үг хэллээ.

 

Тэрбээр хэлсэн үгэндээ “Цагдаагийн байгууллага, алба хаагчид өдөр тутам, цаг наргүй хатуу бүхэнтэй нүүр тулж, хүнд хүчир нөхцөлд ажилладаг. Ялангуяа манай цагдаагийн ахлагч бүрэлдэхүүн бол энэ бүхний тэргүүн эгнээнд явж ирсэн билээ. Жавар алгадсан хүйтэн шөнөөр гудамжинд эргүүл хийж яваа, усан бороонд замын хөдөлгөөнд зохицуулалт хийж байгаа, амаргүй бэрх бүхэнд хэн хүнээс  түрүүнд очиж ажил үүргээ гүйцэтгэж байдаг эрэлхэг зоригтой,  эгэл цагдаа нараараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг гэдгийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам цагдаагийн байгууллага, алба хаагч нарыгаа дэмжиж, ажиллах нөхцөл боломж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийн төлөө байнга анхаарч байгаа болно.

Саяхан батлагдсан Цагдаагийн албаны тухай хуульд анх удаагаа ахлагч бүрэлдэхүүнд “Цагдаагийн тэргүүн ахлагч”, “Сургагч ахлагч” цол нэмж олгохоор зохицуулалт хийсэн нь энэ бүхний нэгээхэн илрэл юм. Ийнхүү Цагдаагийн ахлагч хэмээх цолны талаар тусгайлан тодорхойлсон нь Та бүхний нийгмийн баталгаа, албан үүргийн тодорхой байдлыг сайжруулахад чиглэгдсэн бодлогын шинжтэй арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглэмээр байна.

Цаашид ч Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цагдаагийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, цагдаагийн ажил, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын ажиллаж амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэс дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэлээ.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр нар 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс хүрэлцэн ирж, ахлагч бүрэлдэхүүний сургалтад хамрагдаж байгаа алба хаагчидтай дурсгалын зураг татуулсан юм.

     Монголын цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний 51.9 хувь нь тусгай дундаас дээш боловсролтой, 76.5 хувь нь 20-35 насны залуучууд байгаа юм. Мөн цагдаагийн байгууллагын  нийт албан хаагчдын 60 гаруй хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг гэсэн тоо баримт бий. Үүнээс үзбэл хууль сахиулах байгууллагын хойч ирээдүй, цагдаагийн байгууллагын ачааны хүндийг үүрэлцэж яваа хүмүүсийн нэг бол ахлагч бүрэлдэхүүн юм. 

Сүүлийн хэдэн жил зохион байгуулаагүй ахлагч бүрэлдэхүүний сургалт, зөвлөгөөнийг энэ жил хийж, салбарын удирдлагууд нь ач холбогдол өгч оролцож байгаад цагдаагийн алба хаагчид сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байв.

Эх сурвалж: Хууль зүй Дотоод хэргийн яам

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна