/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ, СУРГАГЧ АХЛАГЧ НАРЫГ ТОМИЛЛОО.

АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ, СУРГАГЧ АХЛАГЧ НАРЫГ ТОМИЛЛОО.

АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ, СУРГАГЧ АХЛАГЧ НАРЫГ ТОМИЛЛОО.


Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 60 хувь нь ахлагч бүрэлдэхүүн байна.
Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний ур чадвар, харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг дээшлүүлэх, ажлын идэвх санаачлагыг өрнүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлсэн юм.


Сургалт зөвлөгөөнд Хууль Зүй Дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс оролцлоо.


Сургалт зөвлөгөөний үеэр цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний ажлын идэвх, санаачилгыг өрнүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд "Цагдаа-Таны төлөө" дөрөв дэх удаагийн зөвлөгөөний амжилттай болж өндөрлөлөө.


Цагдаагийн албаны шинэ хуулиар Тэргүүн ахлагч, Сургагч ахлагч цол олгох болсон.
Энэхүү зөвлөгөөнөөр төв, орон нутгийн 44 сургагч ахлагч нарт цол олгож, ахлагч бүрэлдэхүүний манлайллыг дээшлүүлэх, урам зоригийг нэмсэн үйл ажиллагаа боллоо.


СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БҮХ АЛБА ХААГЧ НАРТАА АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

Статистик мэдээ
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
Эрэн сурвалжилж байна