/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” уриатай “Нээлттэй өдөрлөг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд боллоо.

“Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр Цагдаагийн байгууллагаас үндсэн чиг үүргийн дагуу иргэд, олон нийтэд зориулан үйл ажиллагаа явууллаа.

ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТ ОЛГОВ

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас ял шийтгэлтэй эсэх лавлагааг олголоо.

Мөн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сурталчилгаа материал тараасан.
Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, зөвлөгөө өглөө.
Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой залуус, иргэд цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээллийг нээлттэй авав.

“Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгон, сургалт явуулж, шалгалт авч, эрх сэргээх үйлчилгээг үзүүлэв. Тухайлбал, жолоочийн бүртгэлийн болон жолоодох эрхийн лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж, шалгалт авах, хуучирсан болон хүчинтэй хугацаа дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох ажлыг зохион байгууллаа.

 

Мөн хаясан, гээсэн, үрэгдүүлсэн жолооны үнэмлэх нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаад иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол Улсын жолооны үнэмлэх олгосон юм.

ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ҮЙЛЧЛЭВ

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, лавлагаа /галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио болон гэрлэн дохио... гэх мэт/-ны талаарх мэдээллийг өгч, үйлчилгээ үзүүллээ.

Статистик мэдээ
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
Эрэн сурвалжилж байна