/ / "ЦАГДАА ХОТХОН-АМГАЛАН" ЦОГЦОЛБОР ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

"ЦАГДАА ХОТХОН-АМГАЛАН" ЦОГЦОЛБОР ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

 

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт "ЦАГДАА ХОТХОН - АМГАЛАН" цогцолбор орон сууцны эхний ээлжийн 180 айлын барилга барих ажлыг эхлүүллээ.

Барилгын шав тавих үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, МНБГ-ын хэлтсийн дарга, ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар, ажлын хэсгийн гишүүд болон захиалагч нар оролцлоо.

Барилгын ажлын цагдаагийн алба хаагчдын "Цагдаа хотхон 1, 2" орон сууцыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай "ЦЭЭБ" ХХК гүйцэтгэгчээр ажиллах юм. 2018 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох тус орон сууцны 1м.кв нь 950 мянган төгрөг бөгөөд урьдчилгаа 30 хувийг төлсний дараа “Хаан банк”-ны 8 хувийн хүүтэй зээлд хамруулахаар төлөвлөсөн байна. Мөн барилга барих зохих зөвшөөрлүүдийг авч, барилгын ажил эхлэх бэлтгэлийг бүрэн хангажээ.

Өрөөний сонголт цөөн байгаа тул цагдаагийн алба хаагчид та бүхэн сонголтоо яаралтай хийнэ үү! Дэлгэрэнгүй мэдээллийг: Ажлын хэсгийн ахлагч цагдаагийн хурандаа П.Батбаатараас авна уу. Утас: 9898-7585

 

Статистик мэдээ
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
Эрэн сурвалжилж байна