/ / ШАГНАЛ ХҮРТСЭН АЛБА ХААГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ

ШАГНАЛ ХҮРТСЭН АЛБА ХААГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алба хаагчдыг төрийн дээд шагналаар шагнасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр гардуулан өглөө.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгаланг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Цагаан шонхор” оёдлын газрын оёдолчин Б.Лхамсүрэнг, Цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Амаржамц нарын 6 алба хаагчийг шагналаа.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Цагдаагийн алдар тэмдгээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Батжаргал, Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Пүрэвдэлгэр нарыг шагнасан юм.

Алба хаагчдадаа баяр хүргэе.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
Эрэн сурвалжилж байна