/ / ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУРАНДАА Г.МАГВАННОРОВ ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛЛОО

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУРАНДАА Г.МАГВАННОРОВ ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛЛОО

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын аж үйлдвэр, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт,  мал аж ахуй, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нар гардуулан өгөв.

Монгол Улсын гавьяат хуульч цолоор Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Д.Сандаг-Очирыг, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дарга асан, цагдаагийн бэлтгэл хурандаа Гүржавын Магванноровыг шагнасан юм.

ЭРХЭМ ГАВЬЯАТУУДАД БАЯР ХҮРГЭЕ!

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
Эрэн сурвалжилж байна