/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ САХИУЛАХ БОЛОН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ САХИУЛАХ БОЛОН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ САХИУЛАХ БОЛОН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) нь АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Олон улсын мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн Товчооны санхүүжилттэй “Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх: хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг 2016-2017 онд хэрэгжүүлж байна.

Уг төслийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн Яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Монголын Хуульчдын Холбоо, Хууль зүйн туслалцааны төв, Тахарын ерөнхий газар (хуучнаар) зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд нягт хамтран ажилласан юм.

Төслийн гол зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын сургагч-багш бэлтгэж, нийт алба хаагчдын чадавхийг бэхжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх зөв хандлагыг төлөвшүүлж, байгууллагуудын уялдаа холбоог хангахад оршино.
Төслийн явцад 30 гаруй сургагч-багш болон энэ чиглэлээр мэргэшсэн экспертүүд хамтран салбар хоорондын зохицуулалтыг тусгасан Сургалтын хөтөлбөр, Гарын авлагыг алба хаагчдын хэрэгцээнд зориулж боловсруулсан бөгөөд энэ ном хэвлэгдэн гарлаа. Уг гарын авлага, сургалтын хөтөлбөрийн дагуу насанд хүрэгчдийн онцлогт тохируулсан, IDLO-ийн сургалтын аргачлалд үндэслэсэн мэргэжлийн сургалтыг Улаанбаатар болон орон нутгийн нийт 470 гаруй хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөлөл, алба хаагчдад зохион байгуулсан.

Төслийн дараагийн шат удахгүй эхлэх бөгөөд чадавхийг дээшлүүлэх сургалтыг 21 аймагт зохион байгуулж, олон нийт болон хохирогчдод хандсан бусад ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна